Үндэсний супер лигийн нээлтийн фото агшин

2014 оны 11 сарын 20

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт өчигдөр(11.19) Спортын төв ордны “А” зааланд боллоо. Энэ удаагийн лигийн тоглолтод 10 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч зургаан баг оролцохоор болжээ.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт өчигдөр(11.19) Спортын төв ордны “А” зааланд боллоо. Энэ удаагийн лигийн тоглолтод 10 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч 7 баг оролцохоор болжээ.
Энэ жилийн лигт Баянзүрх дүүргийн "Ханталстын ирвэсүүд", Төв аймгийн "Төв ургац", Говь-Алтай аймгийн "Монторх", Баянгол дүүргийн "Шонхорууд", Хэнтий аймгийн "Хасу Мегаватт", Өвөрхангай аймгийн "Гэгээнхангай лидер", Дорноговь аймгийн "Интерстандарт нефть" компанийн "Валволин" баг гэсэн долоон баг өрсөлдөх болов.
Харин "Үндэсний супер лиг"-ийн аварга Дорнод аймгийн "Танан гарьд", өнгөрсөн улирлын аварга "SBL Хасын хүлгүүд", дэд аварга "Улаанбаатар Альянс Тэх" компанийн "Харцага" гэсэн гурван баг тодорхой шалтгааны улмаас оролцохгүй болсноо мэдэгдсэн байна. Багуудын удирдлага, МҮСБХ-той тохиролцсоны дагуу ирэх даваа гаригт буюу энэ сарын 24-нд эцсийн хариуг өгөхөөр болжээ.
Энэ жилийн лигт оролцож буй багт бүрт 1-2 легионер тоглогч тоглох бөгөөд өнөөдрийн байдлаар NBA-гийн “Атланта Хоукс”, “Нью Орлеанс Хорнетс”, “Сан Антонио Сперс” багт тоглож байсан Карлделл Жонсон тэргүүтэй 8 тамирчин Монголд ирээд байна. Тэднээс өчигдөр болсон хоёр тоглолтод дөрвөн тоглогч эхний тоглолтоо хийжээ. Мөн энэ удаагийн супер лигт дахин NBA-гийн тоглогч оролцохоор болсон байна.
Энэ удаад NBA-гийн "Мемфис Гриззлис", "Шарлотт Бобкатс", "Сиэтл Суперсоникс" багуудад (2007-08) тоглож байсан Андре Д.Браун супер лигт тоглохоор болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр шинээр байгуулагдсан Үндэсний супер лигт анх удаагаа өрсөлдөх гэж буй Карлделл Жонсонг эгнээндээ нэгтгэсэн "Интерстандарт нефть" компанийн "Валволин" багт тоглох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна