Чиндаогийн Гранпригаас хоёр хүрэл медаль хүртээд байна

2014 оны 11 сарын 21

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн гран при тэмцээн лхагва гаригт /11.19/ эхэлсэн. Энэ удаагийн Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч оролцож байна. Тэмцээний 2 өдрийн дараах байдлаар ОХУ(3 алт, 1 хүрэл), Герман(2+1+1), БНАСАУ(1+0+1) улс тэргүүлж байна. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртээд байна. 2014.11.21
2 дахь өдөр(11.20) манайхаас 6 жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдсөн О.Ууганбаатар нар хүрэл медаль._ Тэрээр хүрэл медалийн төлөө О.Ууганбаатартай барилдаж, өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэмцээний эхний өдөр/11,19/ эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болсон. Манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн, 66 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд тэднээс ганц эмэгтэй жүдоч медалийн тавцанд зогслоо.
БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн гран при тэмцээн лхагва гаригт /11.19/ эхэлсэн. Энэ удаагийн Гран при тэмцээнд 32 орны эрэгтэй 115, эмэгтэй 102 жүдоч оролцож байна. Тэмцээний 2 өдрийн дараах байдлаар ОХУ(3 алт, 1 хүрэл), Герман(2+1+1), БНАСАУ(1+0+1) улс тэргүүлж байна. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртээд байна. 2014.11.21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна