Цасанд дарагдсан АНУ

2014 оны 11 сарын 21

АНУ-ын хойд мужуудад хүчтэй цас үргэлжлэн орсоор байгаагийн улмаас Буффало хотын замын хөдөлгөөнийг бараг зогсоогоод байна. Нью-Йорк мужийн автын гол зам хаагдан зам цэвэрлэхэд Үндэсний гвардийнхан дайчлагдан ажиллаж эхлээд байгаа юм. Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо 10 тойрогт онц байдал тогтоогоод байна.
Буффало хотоос өмнө зүгт байрлах цасанд дарагдсан байшин, Нью-Йорк муж. ТАСС/EPA/MARK WEBSTER. АНУ-ын хойд мужуудад эрс хүйтрэн онц их хэмжээний цас орсны улмаас амь үрэгдэгсдийн тоо хоёроор нэмэгдэн 10 хүрсэн тухай CNN мэдээлжээ. Сүүлчийн хоёр хохирогч нь Буффало хотын сэтгэл, мэдрэлийн эмнэлгийн өвчтнүүд байсан ба эмнэлгийн гадаа салхилахаар гараад төөрсний улмаас осгож нас баржээ. Энэ долоо хоногт АНУ-ын зүүн хойд хэсгээр дайрсан энэхүү байгалийн гамшиг гол гол автозамуудыг хаахад хүргэж, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна. Гэхдээ их цасанд хамгийн их хохирол амсаад байгаа нь Буффало хотын оршин суугчид юм. Тэнд орсон цасны зузаан 2 метр болоод байгаа юм. Тиймээс байшингуудын хаалга цонх цасаар таглагдан хүмүүс гэрээсээ гарахад хүндрэл үүсээд байна. Их цасанд боогдон зам дээр гацсан 150 тээврийн хэрэгслийн зоригчид болон жолооч нар нь 30 гаруй цагийн турш тусламж хүлээн хүндхэн байдалд ороод байгаа аж. Мөн Үндэсний хөлбөмбөгийн "Буффало биллз" ба "Нью-Йорк Жетс" багуудын тоглолт хойшлогджээ. Тоглолт болохоор товлогдсон байсан "Ральф Уилсон" цэнгэлдэх хүрээлэн 220 мянган тонн цасанд дарагджээ.
Ланкастер, Нью-Йорк муж. AP Photo/Mike Groll
Ланкастер хотын Бродвейн гудамж, Нью-Йорк муж. AP Photo/Gary Wiepert
Буффало, Нью-Йорк муж. AP Photo/Carolyn Thompson
Ланкастерийн авто зам, Нью-Йорк муж. AP Photo/Gary Wiepert
Ланкастер, Нью-Йорк муж. AP photo/Gary Wiepert
Хажуу айлдаа хүрэх нарийн жим гаргахаар цасаа цэвэрлэж байна Ланкастер. AP Photo/Mike Groll
Буффалогийн нэгэн айлын хаалга онгойх боломжгүй болтол хунгарлажээ. Нью-Йорк муж. ТАСС/EPA/MARK WEBSTER
Их хэмжээний цасанд дарагдсанаас нурсан байшин Нью-Йорк муж. AP Photo/Chrissy Hazard
Гамбург хотын нэгэн оршин суугч машиндаа хүрэхээр замын цасыг цэвэрлэж байгаа нь, Нью-Йорк муж. ТАСС/EPA/MARK WEBSTER
Буффало, Нью-Йорк муж. ТАСС/EPA/MARK WEBSTER
1,2 метрийн өндөртэй шуудангийн дэгжин хайрцаг цасанд “живжээ”, Буффало, Нью-Йорк муж. ТАСС/EPA/MARK WEBSTER
Буффало хот цас цэвэрлэх их ажилд дарагджээ, Нью-Йорк муж. ТАСС/EPA/MARK WEBSTER
Цасанд дарагдсан жийп. Буффало, Нью-Йорк муж. AP Photo/Carolyn Thompson
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна