Супер лигийн нээлтийн тоглолтын фото агшнаас

2014 оны 11 сарын 21

МҮСБХ-оос зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт 11.19-нд СТО-нд боллоо. Энэ удаагийн лигийн тоглолтод 10 гаруй баг оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч 7 баг оролцохоор болжээ. Гэхдээ үлдсэн багуудын хувьд ирэх даваа гаригт эцсийн хариугаа өгөх юм. Тэмцээний нээлтэд болсон тоглолтын фото агшнаас хүргэж байна.
“Үндэсний супер лиг”-ийн нээлтийн тоглолт “Баянгол Шонхорууд”-“Говь-Алтай Монторх” багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод 111-97 онооны харьцаагаар “Шонхорууд” хожсон байна.
Эхний тоглолт дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмаар уран хурц, дайчин тоглолтоороо Монгол түмнээ баясган тивийг доргиосон ОУХМ Тунгалагийн Санчирийг эгнээндээ нэгтгэсэн "Үндэсний супер лиг"-ийн хүрэл медальт "Баянгол Шонхорууд" (хуучнаар "Гурвантамир"), "Мон торх"-ын хооронд болсон. Тоглолтын эхний гурван үе тун тэнцүүхэн өрнөсөн бөгөөд сүүлийн үед "Шонхорууд"-ын хамгаалалт, довтолгоо илүү байж, 111:97-гоор өрсөлдөгчөө хожсон юм. Тус тоглолтод "Шонхорууд"-аас довтлогч Т.Санчир 26, Дарин Мэнси 24, төвийн тоглогч Э.Цэрэнбаатар 20 оноо авсан байна. Эсрэг багаас монголчуудын эчнээ танил, анхдугаар лигт "Хүлгүүд", өнгөрсөн улиралд "Гурван тамир"-т тоглож, мөнгөн, хүрэл медаль хүртсэн хамгаалагч Крис Лавсон 35 оноо авчээ.
"Баянгол Шонхорууд" багийн ихэнх тамирчид 2013 оны ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Оюутны универсиад их наадамд оролцож байсан залуу тамирчид аж. "Говь-Алтай Монторх" буюу "Монторх Сентоза Арслангууд" багийн гол тоглогчид нь Азийн оюутны Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид аж. Мөн энэ багт туршлагатай холбон тоглогч Крис Лавсон тоглож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна