Британи нисгэгч Льюис Хэмилтон түрүүллээ

2014 оны 11 сарын 24

Автоспортын хаан "Формула-1" ангиллын 2014 оны дэлхийн аваргаар "Мерседес" багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон тодорлоо. Тэрбээр ням гаригийн орой(11.23) Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотын "Яс Марина" авто тойруулгад болсон сүүлчийн буюу 19 дэх гараанд түрүүлснээр дэлхийн хошой аварга боллоо. Хэмилтон 19 гарааны 11-т нь түрүүлсэн бөгөөд улирлыг 384 оноотойгоор өндөрлүүллээ.
Автоспортын хаан "Формула-1" ангиллын 2014 оны дэлхийн аваргаар "Мерседес" багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон тодорлоо. Тэрбээр ням гаригийн орой(11.23) Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотын "Яс Марина" авто тойруулгад болсон сүүлчийн буюу 19 дэх гараанд түрүүлснээр дэлхийн хошой аварга боллоо.
Энэ өдрийн гараанд "Виллимямс" багийн Масса, түүний багийн анд Баттос нар хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион бүтээгчдийн цом буюу багийн тэмцээнд "Мерседес" 651 оноогоор тэргүүлжээ.
Льюис Хэмилтон 2008 онд "Макларен-Мерседес"-ийн бүрэлдэхүүнд байхдаа дэлхийн хамгийн залуу аварга болж байсан юм. Мөн тэрээр 43 жилийн дараа дахин аварга болж буй Их Британи нисгэгч болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна