Жүдочид Жэжүд зодоглож байна

2014 оны 11 сарын 28

ОУЖБХ-ны Гранпри тэмцээн өчигдөр БНСУ-ын Жэжү хотноо эхэллээ. Тус тэмцээнд 42 орны 276 жүдоч оролцож байна. Тэмцээний эхний өдөр/11,27/ эр 60, 66 кг, эм 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор эр 11, эм 8 жүдоч хүч үзэхээр Чэжүг зорьсон юм. Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна