Норвегийн их мастер Магнус титмээ хадгаллаа

2014 оны 11 сарын 28

Дэлхийн шатрын хаан титмээ хадгалсан Норвегийн залуу их мастер Магнус Карлсены шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гардуулав. Өнгөрөгч лхагва гаригт(11.26) Сочи хотноо болсон энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Николаевич Илюмжинов нарын хүндэт зочид байлцсан юм.

Норвегийн шатарчин Магнус Карлсен Энэтхэгийн их мастер Вишванатан Анандыг 6.5-4.5 онооны харьцаагаар хожиж, дэлхийн аварга цолоо хамгаалсан билээ. Өдгөө 23 настай гроссмейстер өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард өмнөх аварга Анандыг 6.5-3.5 онооны харьцаагаар хожин дэлхийн аварга болсон билээ. Энэ жилийн гуравдугаар сард цол горилогчдын тэмцээнд 44 настай Ананд хожин дэлхийн аваргатай өрсөлдөх эрхээ авсан ч 4.5-6.5-аар Карлсенд ялагдсан юм.
Дэлхийн аваргын цолны төлөөх шигшээ тоглолтод өнгөрөгч даваа гаригт(11.24) өндөрлөсөн. Хэдийгээр 12 өрөгт өрсөлдөхөөр журамд заасан ч Карлсен 11 дэх өрөгт хожиж, 6.5 оноо авснаар дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан юм. Карлсен энэхүү өрсөлдөөнд ороход тусалсан олон шатарчныг нэрийг дурдаад тэр дундаа Гарри Каспаровыг онцгойлон магтсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна