Долоо хоногийн гэрэл зураг: Фергюсон, шинэ Рада, Хэмилтоны ялалт...

2014 оны 12 сарын 1

Майкл Брауныг буудан хөнөөсөн цагдаа Даррен Уилсоныг гэм буруугүй гэж үзсэний дараа АНУ-ын 180 орчим хотод шүүхийн шийдвэриг эсэргүүцсэн эсэргүүцэл явагдлаа.
AP Photo/ Charlie Riedel. Арваннэгдүгээр сарын 24-ний даваа гаригт ардын шүүгчид энэ жилийн наймдуугаар сард өнгөт өрьстан Майкл Брауныг буудан хөнөөсөн цагдаа Даррен Уилсоныг гэм буруугүй гэж үзсэний дараа АНУ-ын 180 орчим хотод шүүхийн шийдвэриг эсэргүүцсэн эсэргүүцэл явагдлаа.
Fotobank.ru/Getty Images. Эсэргүүцлийн үеэр 400 гаруй жагсагчид барин саатуулагдсан байлаа. Зөвхөн Лос-Анжелест 183 хүн баривчлагдсан байв.
REUTERS/ Regis Duvignau. Юлия Липницкая гэдэг Оросын уран гулгагч Францын Гран-при тэмцээний мөнгөн медальтөн болов. Өмнө нь тэрээр Хятадын Гран-прид мөн л хоёрдугаар байранд орсон байлаа.
REUTERS/ Gleb Garanich. Аравдугаар сарын 26-нд сонгогдсон Украины Дээд радын шинэ бүрэлдэхүүн пүрэв гаригт тангараг өргөжээ.
REUTERS/ China Daily. Долоо хоногийн эхээр Хятадын Шинжаан-Уйгарын автономын бүсэд ихээхэн хэмжээний цас орон хүйтэрлээ.
AP Photo/ Ariana Cubillos. Венесулийн нийслэлийн ерөдийн зураглалуудын нэг нь хотын байрнуудын телевизийн антенн дээр сууж буй Ара гэх тотьнууд болжээ.
REUTERS/ Danish Siddiqui. Энэтхэгийн Мумбай хотод анхны онгоц тээгч “Викрант” хөлгийг задлан хоёрдугаар түүхий эд болгох ажиллагаа эхэлжээ. Уг онгоц тээгчийг 1957 онд Англиас авсан ба 1971 оны Энэтхэг-Пакистаны мөргөлдөөнд идэвхтэй ашиглагдаж иржээ.
REUTERS/ Kyodo. Японы Нагано мужид 6,8 магнитудтай газар хөдлөлт болох үеэр 39 хүн гэмтэл бэртэл асан байлаа.
Фото: NASA/JPL-Caltech/SETI Institute. Даваа гаригт Бархасбадв гаригийн дагуул Европын мөсөөр бүрхэгдсэн зургийг NASA нийтлэв. Уг зургийг ерээд оны сүүлчээр “Галилео” гэдэг сансрын аппарат хийсн байлаа.
REUTERS/ Khaled Abdullah. Йемений нийслэл Сана хотод дунд сургуулийн шилдэг сурагчдыг шагнав. Нийт 47 сурагчид медаль, мөнгөн шагнал авчээ.
Fotobank.ru/Getty Images. Зургаан жилийн дараа дэлхийн аварга цолоо “Мерседес” багийн нисгэгч Льис Хэмильтон хүртлээ. “Формула-1” тэмцээний 2014 оны тэмцээн ням гаригт Абу-Дабид өндөрлөв.
REUTERS/ Bobby Yip. Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Гонконгийн цагдаагийнхан Occupy Central хөдөлгөөний хоёр лидер Жошуа Вонг, Лестер Шум нарыг баривчилжээ.
AP Photo/ Petros Giannakouris. Кирибатийн далбаан дор явж байсан ачааны хөлөг онгоц “Барис” Критийн арлаас холгүй аюулын тохио өгсний дараа Грекийн цэргийн хөлөг түүнийг Иерапатра боомтод чирэн авчирлаа. Уг хөлөгт 700 орчим цагаачид ачигдсан байв. Тэдний дунд “Исламын улс” бүлгийн террористууд байж магадгүй гэээд шалган байцаах ажил эхэлжээ.
REUTERS/ Vincent Kessler. Ромын хамбын Страссбургт хийсэн айлчлалыг улс төржүүлэхийн эсрэг Femen хөдөлгөөний идэвхтэн Страссбургийн дарь эхийн сүмд нэвтрэн эсэргүүцлээ илэрхийлжээ.
AP Photo/ Ben Curtis. Кенийн нийслэл Найроби хотод хэдэн зуун хүмүүс жагсаал хийн терроризмтай тэмцэхэд засгийн газраа ажиллахгүй байна хэмээн эсэргүүцжээ.
Fotobank.ru/Getty Images. Иерусалимын хуучин гудамжинд.
AP Photo/ Jerome Delay. Гвинейн бөмбөг хөөж яваа хүү.
REUTERS/ KCNA. Хойд Солонгосын лидерийн авга эгч нас барав. Харин лидер флотынхоо хээрийн сургуультай завгүй байв.
AP Photo/ Rajesh Kumar Singh. Ганг мөрний эрэг дэх мөргөл.
REUTERS/ Lindsay DeDario. Америкийн баруун эргээр дахиад л их цас оров.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна