Гацуурыг LED гэрлээр чимэглэх болжээ

2014 оны 12 сарын 11

Б.АНХТУЯА
Бразилийн Рио-де-Жанейро хот дахь Родриго-ди-Фрейташ буланд хөвж буй баярын гацуур
Ливаны нийслэл Бейрут хотын хойно орших Библ хотын хаалга. 29 метр өндөр гацуур нь 2500 ширхэг алтаар бүрсэн төмөр навчтай.
Францын нийслэл Парис хот дахь Нотр Дам сүм гацуур засчээ.
Австралийн Сидней хотод легогоор бүтээсэн гацуур
Нью-Йорк хотод арванхоёрдугаар сарын 3-нд 82 дахь удаагийн гацуур гэрэлтүүлэх ёслол
АНУ-ын нийслэл Вашингтон хот “Цагаан ордон”-ы Хөх өрөөнд зассан гацуур
Сингапурын худалдааны төв дэх Японы хүүхэлдэйн киноны баатар Дораэмонгоор зассан гацуур
Гондурасын нийслэл Тегусигальпа хотноо арванхоёрдугаар сарын 1-нд хамгийн том хүн гацуур бүтээж Геннист бүртгэгджээ.
Ватиканы төв Гэгээн Петерийн талбайд гацуур засч байна. Гацуурыг Италийн өмнөд хэсгийн Калабриа бүс нутгаас авчирчээ.
АНУ-ын Колорадо муж улсын нийслэл Денвер хотын нэгэн дэлгүүрт гацуур шиг хэлбэртэй марихуан зарж байна.
Японы нийслэл Токио хотноо 250 мянган LED гэрлээр бүтсэн “хөх хавцал”, цагаан гацуурыг ирэх нэгдүгээр сарын 12 хүртэл гэрэлтүүлнэ.
Христийн шашныг үндэслэгч Есүсийн төрсөн газар гэж итгэдэг Израилийн Бетлехем дэх сүмийн гадна гацуур засчээ.
Германы нийслэл Берлин хотын Бранденбургийн хаалганы өмнө зассан гацуур
Литва улсын нийслэл Вильнюс хотын сүмийн өмнө гацуур засчээ.
Францын нийслэл Парис хотын “Galeries Lafayette” их дэлгүүр гацуураа таазнаасаа дүүжилж засчээ.
Бразилийн Рио-де-Жанейро хот дахь Родриго-ди-Фрейташ буланд хөвөх гацуур ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл үдэш бүр 3.1 сая гэрлээр гэрэлтсээр байх аж.
Испанийн Мадрид хотын Монтера гудамжид зассан LED гэрэн гацуур
АНУ-ын Вашингтон хотноо зассан Зул сарын баярын гацуур
АНУ-ын Нью-Йорк хот Рокфеллер төв дэх дэх гацуурын оройн чимэглэлийг 25 мянган Сваровски болороор бүтээжээ.
Английн нийслэл Лондон хотын Трафальгар талбайд зассан Зул сарын гацуур
Английн Бедфордшир дэх Врест-паркад байх 30 метр өндөр “Wellingtonia” мод нь Их Британийн хамгийн олон жил насалсан ургаа гацуур аж. Модыг 1856 онд Томас гэдэг нэртэй хүн тус паркад суулгажээ.
Японы Токио хот дахь “Танака Кикинзоку” үнэт эдлэлийн дэлгүүр цэвэр цагаан алтан хавтангаар гацуур хийжээ. 2.56 сая ам.долларын өртөгтэй уг гацуур нь 1.2 метр өндөр, 31 кг жинтэй аж.
Малайзын Куала Лумпур хотын худалдааны төвүүд гацуураа засчээ.
Ливаны нийслэл Бейрут хотод байх Мухаммед Аль-Амин сүмийн хажууд Зул сарын гарцуур засчээ.
Швейцарийн Базель хотын “Messe Basel” үзэсгэлэнгий танхимд зассан гацуур
Польшийн өмнөд хэсгийн Нова Деба хот дахь Зул сарын чимэглэл, бөмбөлөгний музейд зассан гацуур
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна