2014 он гэрэл зурагт-3

2014 оны 12 сарын 18

Associated Press агентлагийн жилийн шилдэг гэрэл зургууд Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Пол Пирс НБА-гийн Зүүн конференцийн хагас шигшээ тоглолтын үеэр ЛеБрон Жеймст ийм хаалт хийгээд талбайгаас хөөгдсөн юм. Тавдугаар сарын 10, Нью-Йорк Фото: Julie Jacobson / AP
Петербургийн оршин суугчид «Үхэшгүй мөнхийн хороо» ажиллагааны үеэр Эх орны дайнд тулалдаж явсан хамаатан садныхаа зурагтайгаар жагсчээ. Тавдугаар сарын 9, Санкт-Петербург Фото: Дмитрий Ловецкий / AP
Сонгуулийн сурталчилгааны үеэр Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеффт хандаж байгаа эмэгтэй. Наймдугаар сарын 27, Рио-де-Жанейро Фото: Silvia Izquierdo / AP
Мароккогийн цагаачид Испанийн Мелилья хотод нэвтрэхээр оролдож байгаа нь.Тавдугаар сарын 28, Марокко Фото: Santi Palacios / AP
Шатаж байгаа Майданы жагсагч. Хоёрдугаар сарын 18, Киев Фото: Ефрем Лукацкий / AP
Оросын талыг баригчид Донецкийн орчим. Аравдугаар сарын 14 Фото: Дмитрий Ловецкий / AP
Испаний теннисчин Фернандо Вердаско French Openтэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолт дээр. Зургадугаар сарын 2, Парис Фото: David Vincent / AP
Тосгонд нь Эбола гарсан шинж илэрсний дараа есөн настай Нова Пайе гэдэг охиныг авч яваа эмч нар. Есдүгээр сарын 30, Либери Фото: Jerome Delay / AP
Хууль бусаар алт угааж байсаны эсрэг ажиллагаа явуулж байгаа цагдаагийн ажилтнуудын зүг чулуу шидэж байгаа перу эмэгтэй. Дөрөвдүгээр сарын 28, Перу Фото: Rodrigo Abd / AP
Хатан хаан IIЕлизаветатай хамт селфи хийж байгаа хөвгүүн. Зургадугаар сарын 24, Хойд Ирланд, Белфаст Фото: Peter Macdiarmid / AP
Төв Африкийн улсын Засгийн газрын армийн цэргийнхэн босогчдын “Селек” бүлгийнх байж магадгүй гэсэн хүнийг хөнөөгөөд чирэн явж байгаа нь. Хоёрдугаар сарын 5, ТАБНУ. Фото: Jerome Delay / AP
Их бууны суманд эвдэрсэн гэртээ байгаа 80 настай украин эмгэн. Тавдугаар сарын 22, Семеновка тосгон Фото: Александр Земляниченко / AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна