Чин Ван Ханддоржийн нэрэмжит тэмцээн болов

2014 оны 12 сарын 22

Монгол Улсад Дипломат алба үүсч хөгжсөний ойг тохиолдуулан Гадаад харилцааны ууган сайд Чин Ван Ханддоржийн нэрэмжит шатрын түргэн тоглолтын тэмцээн 12.0-21-ний өдрүүдэд ГХЯ-нд боллоо. Тэмцээнд нийт 92 шатарчин швейцарь системээр 9 өрөг тоглосноос их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, 1,8 сая төгрөгөөр шагнуулсан бол ОУШХ-ны мастер Ц.Лхагвасүрэн 7,0 оноогоор II байрт орж, 0,9 сая, их мастер Б.Мөнгөнтуул 7,0 оноогоор удаалж, 0,5 сая төгрөг хүртэв.
Монгол Улсад Дипломат алба үүсч хөгжсөний ойг тохиолдуулан Гадаад харилцааны ууган сайд Чин Ван Ханддоржийн нэрэмжит шатрын түргэн тоглолтын тэмцээн 12 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд ГХЯ-нд боллоо
Тэмцээнийг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ,“Монгол Улсын Дипломат алба бол улсынхаа тусгаар тогтнолын тэргүүн эгнээнд бичигддэг чухал алба. Өөрөөр хэлбэл, үзэг барьсан тусгаар тогнолын тэмцэгч юм. Тиймээс дэлхийн шатрын өрөг дээр үйл ажиллагаа явуулдаг гэж болно. Тиймээс Монгол Улсын Дипломат алба байгуулагдсаны ойгоор бөх барилдах бус шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ спорт бол Монголыг дэлхийд сурталчлах том боломж юм. Тиймээс шатрын спортыг дэмжиж ажиллах болно” гэв.
Нээлтийн үеэр Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг Монголын шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжилж, батламжийг гардуулан өгөв. Тэрбээр “Л.Пүрэвсүрэн сайд Монголын шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголын шатрын спорт өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Тиймээс Л.Пүрэвсүрэн сайдыг Дэлхийн шатрын холбоотойтой нягт хамтран ажиллаж, Монголын шатарчдыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Тэмцээнд нийт 92 шатарчин швейцарь системээр 9 өрөг тоглосноос их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, 1,8 сая төгрөгөөр шагнуулсан бол ОУШХ-ны мастер Ц.Лхагвасүрэн 7,0 оноогоор II байрт орж, 0,9 сая, их мастер Б.Мөнгөнтуул 7,0 оноогоор удаалж, 0,5 сая төгрөг хүртэв.
Уг тэмцээн 24 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ онд чансаагаараа тэргүүлсэн эхний 66 шатарчин, ГХЯ-ны 10 төлөөлөл болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон өсвөрийн 10 тамирчин оролцсон юм. Шатрын тэмцээн Швейцарь системээр 8 өрөг тоглосон бөгөөд их мастер 2, олон улсын мастер 4, үндэсний мастер 8, дэд мастер 13 оролцож оюун ухаанаа сорьж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд нийт 92 шатарчин швейцарь системээр 9 өрөг тоглосноос их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, 1,8 сая төгрөгөөр шагнуулсан бол ОУШХ-ны мастер Ц.Лхагвасүрэн 7,0 оноогоор II байрт орж, 0,9 сая, их мастер Б.Мөнгөнтуул 7,0 оноогоор удаалж, 0,5 сая төгрөг хүртэв.
Тэмцээнд нийт 92 шатарчин швейцарь системээр 9 өрөг тоглосноос их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, 1,8 сая төгрөгөөр шагнуулсан бол ОУШХ-ны мастер Ц.Лхагвасүрэн 7,0 оноогоор II байрт орж, 0,9 сая, их мастер Б.Мөнгөнтуул 7,0 оноогоор удаалж, 0,5 сая төгрөг хүртэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна