Криштиану Роналду хүрэл хөшөөтэй боллоо

2014 оны 12 сарын 24

Португалийн шигшээ багийн тамирчин, Испанийн “Реал Мадрид” клубын тоглогч Криштианy Роналдуд зориулсан хөшөөг түүний төрсөн нутаг Мадейра арлын Фуншал хотноо байрлууллаа. Өнгөрөгч ням гаригт(12.21) болсон хөшөөн нээлтэд тэрээр хүүгийн хамт хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр түүнийг Португалын Ерөнхийлөгчийн нэрэмжит дээд одон медалиар шагнасан байна.

Тэрээр “Өнөөдөр маш их баяртай байна. Сэтгэл хөдлөлдөө автаад юу хэлэхээ мэдэхгүй байна. Энэ шагнал хүндэтгэлийг хүлээн авч байгаа минь нэр төрийн хэрэг юм. Миний хувьд энэ өдөр үнэхээр онцгой байна. Цаашид надад томоохон итгэлийг өглөө.” гэсэн байна. "CR7" нэртэй хүрэл хөшөө 2.4 м-ийн өндөртэй, 800 гаруй кг-н жинтэй аж.
Оны шилдэг хөлбөмбөгчний шагнал Алтан бөмбөгийн эзнээр хоёр ч удаа шалгарсан тэрээр 2009 онд Мадридийн Реалд 93,4 сая еврогийн өртөгтэй шилжсэн юм. Энэ оны “Алтан бөмбөг”-ийн шагналын төлөө тэрээр Лионель Месси, Германы багийн хаалгач Мануэль Нойер нарын хамтаар нэр дэвшээд байгаа билээ. 2013-14 оны улиралд Криштиан Роналду Уругвайн тамирчин Луис Суаресийн хамт хамгийн олон гоол оруулсан тамирчны шагнал “Алтан пүүз”-ний эзэн болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна