Арванхоёрдугаар сарын 22-28: Гэрэл зурагт

2014 оны 12 сарын 29

Өнгөрөгч долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 22-28-ны өдрүүдийн гэрэл зургийг хүргэж байна.
Арванхоёрдугаар сарын 26-нд Тайландад2004 оны цунамид амь үрэгдэгсдийг дурсан тэнгэрт зул хөөргөлөө. Тэр жилийн гамшгаар 300 мянган хүн амиа алдсан билээ. EPA/BARBARA WALTON
REUTERS/ Robert Pratta. Америкийн уулын цаначин Линдси Вонн дэлхийн цомын тэмцээний зургаа дахь шатанд ялалт байгуулж, шагналд нь бяруу авсан юм. Тэр үхэртэйгээ селфи хийж байгаа нь.
REUTERS/ Stringer. Xiaoniu гэсэн нэртэй гайхалтай нохой Шанхайд байдаг. Тэр нохой хойд хоёр хөлөөрөө дөрөв гаруй цагийн турш явж чаддаг гэнэ.
East News/ Solent News & Photo Agency/Marko Korosec. Долоо хоногийн хүйтрэлт зарим нутагт ийм бүтээл “хийжээ”.
AP Photo/ Rajesh Kumar Singh. Энэтхэгийн хойд нутгаар агаарын хэм +1 хүртэл бууж, 92 хүн осгож нас баржээ.
AP Photo/ Max Vetrov. Севастополь хотод армид гэрээт цэрэг элсүүлэх ажиллагаа, сурталчилгаа явагджээ.
REUTERS/ Stringer. Хятадын армийн дайчид.
East News/ Sipa USA. Хятадын Хэнань мужид Зул сарын баярын цанын уралдаан явагдав.
AP Photo/ Muhammed Muheisen. Пакистаны Исламабад хотын христийн хороололд.
AP Photo/ Majdi Mohammed. Зул сарын баярын өмнөх шөнө Вифлеемын сүмд хэдэн арван мянган загалмайн шашны сүсэгтнүүд иржээ
Fotobank.ru/Getty Images. Лондон хотын Хувилгаан Петрийн сүмд Зул сарын өмнөх найрал дууны бэлтгэл хийж байгаа нь.
REUTERS/ Larry Downing. АНУ, Виржиниа муж Арванхоёрдугаар сарын 25-ны шөнө Христийн төрсний дурсгалын өдрийг дэлхийн зуу гаруй орнуудад тэмдэглэв.
REUTERS/ Lucas Jackson. Пүрэв гаригт ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, АНУ ирж буй долоо хоногт Афганистан дахь цэргийн ажиллагаагаа дуусгана гэлэ
NASA. SDO. Наран дээрх дэлбэрэлт
REUTERS/ Stringer . Украины Зүүн хязгаарын байдлыг зохицуулах контактын хэсэг Минск хотноо ээлжит хэлэлцээр хийлээ. Уулзалтаар олзлогсодыг солилцох асуудал нааштай шийдэгдэж, эхний удаагийн солилцоо 27-ны өдөр явагдлаа.
Арванхоёрдугаар сарын 25-нд Москва хотноо 30 см-ийн зузаан цас орлоо. Түүхэнд гараагүй 10 баллаар үнэлэгдсэн замын түгжрэл 12 цагийн турш үргэлжилжээ. Илья Питалев/ТАСС
Ихээхэн дуулиан босгоод байсан найруулагч Сет Роген, Эван Голдберг нарын "Ярилцлага" нэртэй кино АНУ-д хязгаарлагдмал хэмжээнд прокатаар гарч эхлэв. Хойд Солонгосын лидер Ким Чен Уныг кино баатрууд хөнөөж байгаа тухай өгүүлдэг энэхүү кино томоохон дуулианыг гаргаад байна. Sony Pictures/ТАСС
Өнгөрсөн даваа гаригт ХХ зууны шилдэг рок дуучдын нэг гэгдсэн Жо Кокер нас барлаа. Түүний "My Father`s Son", "N`Oubliez Jamais", "Summer in the City", "You Can Leave Your Hat On", "Unchain My Heart" дуунууд нь ихээхэн алдартай.
Арванхоёрдугаар сарын 23-нд Владимир Путин Орос хуучин Зөвлөлтийн зарим орнуудын Хамтарсан аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн зөвлөлийн гэсэн хоёр саммитийг Кремльд хийлгэлээ. Путин Белоруссийн ерөнхийлөгч Лукашенког хүлээн авч байгаа нь. ТАСС/EPA/MAXIM SHIPENKOV/POOL
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна