Дакар: Гурав дахь өдрийн фото агшнаас

2015 оны 1 сарын 7

Дакар: Гурав өдрийн фото агшин
“Дакар ралли 2015” уралдааны гурав дахь гараа өчигдөр Сан-Хуанаас Чилечито хүртэлх 220 км зайд боллоо. Аргентиний хамгийн үзэсгэлэнтэй байгальтай бүс нутаг гэгддэг уг замд золгүй явдал болж, Польшийн 39 настай мотоцикльч Майкл Херник амиа алджээ. “Дакар”-т анх удаа оролцсон түүний үхлийн шалтгааныг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.
Манай тамирчдаас мотоциклийн төрөлд уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар 80, Ч.Анар 130, автомашины төрөлд Н.Лхамаагийн экипаж 70 дугаар байр эзэлжээ. Тэмцээний мотоциклийн төрөлд Австрийн Маттиас Валкнер, автомашины төрөлд эхний гараан ялагч Аргентиний Орландо Терранова, куад ангилалд Аргентиний Лукас Бонетто, ачааны машины төрөлд ОХУ-ын “Камаз” баг тус тус түрүүлсэн байна.
Раллийн дөрөв дэх гараа Чилечитогоос Копиапо Лайсоны чиглэлд 315 км өгсүүр замд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна