"Франц эв нэгдэлтэй" жагсаал болов

2015 оны 1 сарын 12

Ням гаригт Парис хотноо олон улсын терроризмын хохирогчдын дурсгалын марш явагдлаа. Нийт 1,5 сая хүн оролцлоо. AP Photo/Laurent Cipriani
“Бид айхгүй” гэсэн бичигтэй харандааны макет. AP Photo/Peter Dejong
Жагсагчдын олон хүн “Би Шарли" ("Je suis Charlie") гэсэн хуудас барьжээ. AP Photo/Peter Dejong
Бүгд найрамдах улсын талбайгаагаас Үндэстний талбай хүртэл гурван км замыг жагсагчид тууллаа. AP Photo/Laurent Cipriani
Жагсаалын өмнө. Ерөнхий сайд Мануэль Вальс, ерөнхийлөгч Франсуа Олланд, Парисийн мэр Анн Идальго нар. AP Photo/Thibault Camus
Аюулгүй байдлыг хангахад 5,5 мянган хүчнийхэн дайчлагдав. AP Photo/Francois Mori
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Грекийн ерөнхий сайд Антонис Самарас, Испанийн ерөнхий сайд Мариано Рахой, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Данийн ерөнхий сайд Хелле Торнинг Шмидт нар жагсаалд. ТАСС/EPA/OLIVIER HOSLET
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Малийн ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель, Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск, Палестины автономын ерөнхийлөгч Махмуд Аббас нар (зүүнээс баруун тийш). ТАСС/EPA/OLIVIER HOSLET
Францын ерөнхий сайд Мануэль Вальс (төвд нь. ТАСС/EPA/IAN LANGSDON
Марш товлогдсноосоо 20 минутаар хоцорч эхлэв. EPA/FREDRIK VON ERICHSEN
Жагсаалын эхний эгнээнд террористуудын гарт амь үрэгдэгсдийн хамаатан садан явлаа. AP Photo/Francois Mori
Франсуа Олланд, Charlie Hebdo сэтгүүлийн шог зураач Ренальд Лузье (төвд), Патрик Пеллу (баруун талд) ба амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзлаа. ТАСС/EPA/JULIEN WARNAND
Ренальд Лузье, Патрик Пеллу нар жагсаалд. AP Photo/Michel Euler
Гурав хоногийн дотор террористууд 17 хүний аминд хүрлээ. AP Photo/Laurent Cipriani
“Францад хайртай, түүний олон ургалч үзлийн зарчмыг дэмжигч бүр жагсаалд оролцох ёстой” гэж ерөнхий сайд Манюэль Вальс ерөнхийлагч Франсуа Олландын санаачлагыг дэмжин хэлсэн байв. © AP Photo/Peter Dejong
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна