Роналдо, Месси, Нойер нар Цюрихт

2015 оны 1 сарын 13

Өнөөдөр FIFA-гийн төв штаб байрладаг Швейцарийн Цюрих хотноо 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа болно. Энэхүү өрсөлдөөнд дэлхийн шилдгээр дараалан дөрвөнтээ шалгарч байсан Аргентиний Лионель Месси (Барселона), 2 удаагийн шагналт Португалийн Криштиану Роналду (Реал Мадрид), 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер (Бавари) нар тунан үлдээд байгаа билээ. Тэд Цюрихт ирж, хэвлэлийн хурал хийлгэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна