Хацү башё: 3 дахь өдрийн фото агшнаас

2015 оны 1 сарын 14

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Сүмо сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй “Хацү” башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг хүргэж байна.
Тэмцээн эхлээд гурав хонож байгаа ч ёкозүна, озэки цолтнуудаас гадна маэгаширагийн 2-с барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг сонирхолтой болгож байна. Тэрээр эхний өдрүүдэд гурван япон арслантай таарсан ч озэки Гоэйдо, Кисэносато нарыг дараалан ялаад байна. Тэрүнофүжи тэмцээний хоёр дахь өдөр буюу даваа гаригт озэки Гоэйдог давсан бол өчигдөр озэки Кисэносатог дайрахад нь дагуулж мушгиад дэвжээнээс гаргаж, яллаа. Тэрээр эхний өдөр буюу өнгөрөгч ням гаригт озэки Котошёогикүд ялагдсан ч озэки Гоэйдо, Кисэносато нарыг дараалан ялж, энэ башёд бяртай байгаагаа харуулж байна.
Тэмцээний гурав дахь өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхөө давсан юм. Мөн энэ өдөр Эндо, Аминишики нарт унаад байсан сэкивакэ Ичиножёо А.Ичинноров сэкивакэ Аойямаг давснаар анхны даваагаа авлаа.
Монголын бөхчүүдээс: (3 өдрийн дараах байдлаар) Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0 Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 3-0 Ёкозүна Какүрюү М.Ананд 2-1 Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 1-2 М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1 М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 1-2 М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1 М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-2 M-13 Араваши Э.Дөлгөөн 3-0 M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 2-1
Жюүрёо: Зүүний 2 Асасэкирюү Б.Дашням 1-2 Барууны 4 Таканоива А.Баасандорж 0-3 3-5 Шёотэнро Д.Нямсүрэн 0-3 3-9 Сэйро А.Өнөболд 1-2 3-12 Азүмарюү С.Тодбилэг 3-0 3-14 Сакигакэ Я.Баттүшиг 1-2 гэсэн амжилтай явна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна