“Сан Антонио” багийнхан Цагаан ордонд зочиллоо

2015 оны 1 сарын 14

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн /NBA/ 2013-2014 оны улирлын аваргаар “Сан Антонио Спөрс” баг нэгдүгээр сарын 13-нд Цагаан ордонд зочиллоо. “Сан Антонио Спөрс” сүүлийн 2 жилийн аварга “Майами Хит” багийг аваргын төлөөх таван цувралд 4:1-ийн харьцаатай илт илүүрхэн хожиж, тулаанд тэргүүлсэн билээ. Ингэснээр “Сан Антонио Спөрс” зөвхөн сондгой тоотой жилүүдэд аварга болдог гэсэн яриа төгсгөл болж байна. Өмнө нь “Сан Антонио Спөрс” 1999, 2003, 2005, 2007 онд NBA-гийн аварга болж байсан билээ.

Сонирхуулахад, NBA-гийн 2014 оны аваргын төлөөх цуврал тоглолт олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байгаа. Тим Данкен, Ману Жинобили, Тони Паркер нарын “Сан Антонио Спөрс”-ийн лидерүүд NBA-гийн финалийн түүхэн дэх хамгийн агуу Их гурвал боллоо. Тэд NBA-гийн финальд нийтдээ 118 хожиж, дээд амжилтын эзэн болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна