Олон улсын цолтой 12 даамчин оролцлоо

2015 оны 1 сарын 18

100 буудалт даамын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг 16 оноогоор, эмэгтэйчүүдээс их мастер М.Нямжаргал 15 оноогоор нар түрүүллээ.
Эрэгтэй 1. ОУИМ Д.Эрдэнэбилэг 2. ОУИМ Г.Ганжаргал 3. СМ Ц.Хашчулуун 4. СМ Д.Эрдэмбилэг 5. СМ Б.Батжаргал 6. СМ Б.Мөнхжин 7. ДДХМ Р.Манлай 8. ОУМ О.Түвшинболд 9. СМ Д.Ганболд 10. ДДХМ С.Даваадорж 11. СМ Э.Энх-Эрдэнэ 12.ДМ Ц.Алтанхуяг
Эмэгтэй 1. СМ М.Одгэрэл 2. СМ Г.Амгалан 3. СМ Е.Ариунзаяа 4. ОУИМ М.Нямжаргал 5. СМ Ц.Энхцэцэг 6. СМ Б.Түвшинзаяа 7. СМ Г.Энхтуяа 8. СМ Г.Хэрлэнмөрөн 9. СМ Б.Нандинцэцэг 10. СМ Ц.Энхзаяа 11. ДМ Б.Отгон-Эрдэнэ 12. СМ Б.Нандин-Эрдэнэ
Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо болно.
Монголын даамын холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны тэмцээн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтоор эхэллээ. Тэмцээн нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Ботаникт байрлах “Бадмаараг” төв дээр болсон бөгөөд 18 аймаг, долоон дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцлоо. Уг тэмцээнд олон улсын цолтой 12 тамирчин оролцсоны дотор Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастераас гадна дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нарын шилдэг тамирчид өрсөлдөв.
Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн ангилалд 66 даамчин өрсөлдсөнөөс их мастер Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 42 даамчаас их мастер М.Нямжаргал нар түрүүллээ. Тэмцээний эхний есөн байрт шалгарсан даамчид ирэх гуравдугаар сард шигшээ тэмцээнд оролцох эрхийг авлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Д.Эрдэнэбилэг, Д.Эрдэмбилэг, Б.Батжаргал, Б.Мөнхжин, Р.Манлай, О.Түвшинболд, Д.Ганболд, С.Даваадорж, Э.Энх-Эрдэнэ нар шалгарлаа. Эмэгтэйчүүдээс М.Нямжаргал, Ц.Энхцэцэг, Б.Түвшинзаяа, Г.Энхтуяа, Г.Хэрлэнмөрөн, Б.Нандинцэцэг, Ц.Энхтуяа, Б.Отгон-Эрдэнэ, Б.Нандин-Эрдэнэ нарын даамчид шигшээд өрсөлдөх юм.
Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-ны өдрүүдэд "Бадмаараг"(БЗД) төв дээр болж байна. Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцож байгаа бөгөөд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байгаагийн дотор Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер өрсөлдөж байгаа юм. Мөн дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нар оролцож байна. Тэмцээний сүүлийн 8, 9-р өргийн тоглолт өнөөдөр болж, шигшээд өрсөлдөх даамчид тодрох юм. Тэмцээний фото агшнаас хүргэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна