Месси Ла Лигийн 22 дахь хеттрикээ хийлээ

2015 оны 1 сарын 20

Испанийн Ла Лигийн 19 тойргийн тоглолтууд 01.17-18-ны өдрүүдэд явагдлаа. Хүснэгтийн II байрт явсан "Барселона" клуб "Депортиво Ла Коруна" клубын "Estadio Municipal de Riazor" цэнгэлдэхэд зочлон тоглож, 4-0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэлээ. Тоглолтын 11, 32, 62 дахь минутад дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси гоолдлоо. Энэ нь түүний Ла Лигийн 22 дахь хеттрик юм.
Испанийн Ла Лигийн 19 дүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Энэ хүрээнд хүснэгтийн хоёрдугаар байрт явсан "Барселона" клуб "Депортиво Ла Коруна" клубын "Estadio Municipal de Riazor" цэнгэлдэхэд зочлон тоглож, 4-0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэлээ.
Тоглолтын 11, 32, 62 дахь минутад дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси гоолдсоноор багаа хожилд хөтөлсөн. Мөн тоглолтын 83 дахь минутад эсрэг багийн хамгаалан тоглогч Сидней автогоол оруулж, "Барса"-д тус хүргэсэн юм. Дашрамд сонирхуулахад, Мессигийн хувьд Ла Лигийн 22 дахь хеттрикээ энэ үдэш оруулсан юм.
Мөн тэрбээр энэ улирлын 19 дэх гоолоо оруулж, Ла Лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт тэргүүлэгч Кристиано Роналдогийн ард бичигдсэн хэвээр үлдлээ. Харин "Барса"-гийн хувьд 19 тойргийн дараах байдлаар 44 оноотой болж, тэргүүлэгч "Реал Мадрид"-аас нэг онооны зөрүүтэй хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр үлдсэн бол "Депортиво Ла Коруна" клубын хувьд 17 оноотой хүснэгтийн 17 дугаар байрт хэвээр үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна