“Shinobu cup-2015”-ын фото агшнаас

2015 оны 1 сарын 21

Бодибилдинг, фитнессийн “Shinobu cup-2015” нээлттэй тэмцээн I.17-ны өдөр “Marqui 27” шөнийн клубт боллоо. Тус тэмцээнийг кикбокс болон мутай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан санаачлан Монголын залуучуудын холбоо, Монголын бодибилдинг, фитнессийн холбоо, “Шинобү” клубтэй хамтран зохион байгуулав. Уг тэмцээнд 33 байгууллагын 63 тамирчин шилдэг тамирчид 3 ангилалд өрсөлдөв. Фотог Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо-с авав.
Бодибилдинг, фитнессийн “Shinobu cup-2015” нээлттэй тэмцээн өнгөрөгч бямба гаригт буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр “Marqui 27” шөнийн клубт боллоо. Тус тэмцээнийг кикбокс болон мутай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан санаачлан Монголын залуучуудын холбоо, Монголын бодибилдинг, фитнессийн холбоо, “Шинобү” клубтэй хамтран зохион байгуулав. Уг тэмцээнд 33 байгууллагын 63 тамирчин шилдэг тамирчин (УАШТ-ий медальт), залуу тамирчин (медаль хараахан аваагүй), модель гэсэн гурван ангилалд өрсөлдөв. Тэмцээнд нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан-Уул, Булган, Сүхбаатар аймгаас тамирчид оролцжээ.
Тэмцээний зорилго нь бодибилдинг, фитнессийн спортыг олон нийтэд сурталчлах, үүгээр дамжуулан олон нийтийг эрүүл, гоо сайхан руу хөтөлж, залуу тамирчдыг дэмжихэд оршино. Мөн тамирчдыг зөвхөн тайзан дээр л хардаг байсан хуучин хэв маягийг өөрчилж, анх удаагаа энтертайнмент, шоу хэлбэрээр зохион байгуулав. Тамирчид тайзан дээр тэмдэглэсэн тэмдэглэгээний дагуу алхалт хийж, тухайн цэг дээр өөрийгөө модель талаас нь илэрхийлэх позуудыг барьж үзүүлсэн. Мөн биеийн тэгш харьцааг дөрвөн талаас харуулсан юм.
УАШТ-ий медальт, шилдэг тамирчдын ангилалд Ж.Нурланаас бусад дэлхийн аваргын медальт, шилдэг тамирчид өрсөлдсөнөөс тэргүүн байрт Л.Саруулбат шалгарч, М.Сумъяа, Г.Жамц нар мөнгө, хүрэл медалийг хүртэв. Эрэгтэйчүүдийн нээлттэй буюу УАШТ-ээс медаль хүртэж байгаагүй тамирчдын ангилалд 28 тамирчин өрсөлдсөнөөс Л.Амгаланбаатар тэргүүлж, А.Баатар, О.Мөнхтулга нар удаалав.
Модель ангилалд 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Оюунгэрэл түрүүлж, М.Гульяа, М.Анужин нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Ангилал бүрийн эхний гурван байрыг сая, 800, 500 мянган төгрөгөөр урамшуулсан бөгөөд тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
Фотог Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хуудсаас авав.
Монголын Мистер Д.Бат-Эрдэнэ GUEST POSER !!!
Фотог Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хуудсаас авав.
Фотог Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хуудсаас авав.
"SHINOBU CUP-2015" тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Shinobu fighting fitness клубийн хамт олон болон Shinobu group of company-н ерөнхий захирал Ц.Амарбаясгаландаа талархал илэрхийлье. МБФХолбооны ЕНБДарга С.Одбаатар.
Тэмцээний хөтлөгч онцгой сайн ажиллаж үзэгч олны болон тамирчдын сэтгэлд хүртэл үйл ажиллагааг амжилттай явуулсанд талархал илэрхийлж байна. МБФХ.
Үнэн "тасархай" битбоХ, өөр өөрсдийн онцлогтой уран бүтээлээ толилуулсан хамтлаг дуучиддаа баярлалаа...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна