Хэвлэл, мэдээллийн салбарынхан волейболоор өрсөлдлөө

2015 оны 1 сарын 25

Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дундах анхдугаар “Супер цом-2015” тэмцээнийг 01.24-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд TV-5, TV-9, МҮОНРТ, ETV, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, “Масс”, “Ньюс” агентлагууд зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй баг оролцсон юм. Шилжин явах “Супер цом”-ыг “Масс” агентлагийн баг тамирчид хүртлээ.
Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дундах анхдугаар “Супер цом-2015” тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд TV-5, TV-9, МҮОНРТ, ETV, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, “Масс”, “Ньюс” агентлагууд зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй баг оролцсон юм.
Эрэгтэйчүүдээс мөнгөн медаль хүртсэн "Масс" анентлагийн баг тамирчид.
Эмэгтэйчүүдээс мөнгөн медаль хүртсэн МҮОНРТ-ийн баг тамирчид
Эмэгтэйчүүдээс хүрэл медаль хүртсэн TB 9-ийн баг тамирчид.
“Супер цом-2015” тэмцээнээс шалгарсан шилдэг 18 тамирчныг танилцуулья: 1. Х.Даваасүрэн (МҮОНРТ “Олуулаа” баг) 2. М.Батдэлгэр (МҮОНРТ “Олуулаа” баг) 3. А.Уранболд (МҮОНРТ “Олуулаа” баг) 4. Т.Батцэнгэл (МҮОНРТ “Олуулаа” баг) 5. Б.Мөнхжаргал (МҮОНРТ “Лего” баг) 6. Г.Соёл-Эрдэнэ (Mass Agency group) 7. С.Бат-Эрдэнэ (Mass Agency group) 8. Э.Марал-Эрдэнэ (Mass Agency group) 9. Г.Дэлгэрбаяр (ETV) 10. Ш.Энх-Оргил (ETV) 11. А.Амгаланжаргал (TV9) 12. М.Батбилэг (TV9) 13. Б.Төрмөнх (TV9) 14. Б.Хадбаатар (2-р суваг) 15. Н.Санжаасүрэн (2-р суваг) 16. Т.Соронзонболд (LCNTV) 17. Батцэрэн (TB-5) 18. Мөнх-Эрдэнэ (“Монгол ньюс”) тус тус шалгарлаа. Эдгээр 18 тамирчин хоёр багт хуваагдаж, оны төгсгөлд салбар бүрийн шилдгүүдийн өрсөлдөөнд орох юм.
Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс аваргаар МҮОНРТ "Олуулаа" баг шалгарч “Масс” агентлаг, “ETV HD” телевиз мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Эмэгтэйчүүдээс “Масс” агентлагийн тамирчид шилдэг нь байж, аваргын алтан медаль хүртсэн бол МҮОНРТ, TB-9 телевизийн багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шилдгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс Х.Даваасүрэн (МҮОНРТ), эмэгтэйчүүдээс н.Золзаяа (TV-9) нар шалгарсан юм. Шилжин явах “Супер цом”-ыг “Масс” агентлагийн баг тамирчид хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна