Цомын эзэд "Холбоодын цом"-д өрсөлдөнө

2015 оны 1 сарын 28

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь удаагийн тэмцээний шигшээд БНСУ, Австралийн шигшээ багууд шалгарлаа. Тус тэмцээний хагас шигшээ тоглолтод БНСУ Иракийг 2:0-оор, тэмцээнийг зохион байгуулж буй Австрали АНЭУ-ын багийг мөн 2:0-оор хожиж, шигшээд шалгарлаа.
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь удаагийн тэмцээний шигшээд БНСУ, Австралийн шигшээ багууд шалгарлаа. Тус тэмцээний хагас шигшээ тоглолтод БНСУ Иракийг 2:0-оор, тэмцээнийг зохион байгуулж буй Австрали АНЭУ-ын багийг мөн 2:0-оор хожиж, шигшээд шалгарлаа. Энэ тэмцээний цомын эзэн баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын хөлбөмбөгийн холбооны холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болно. БНСУ-ын шигшээ баг 1956, 60 онуудад Азийн аварга цолыг хүртэж байжээ. Харин Австралийн шигшээ багийн хувьд 2011 онд дэд байрт, 2007 онд хүрэл медаль хүртэж байсан байна.

Азийн цомын тэмцээний эцсийн шатанд шалгарахаар тус тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Иран, Узбекстан тэргүүтэй шилдэг 16 улсын баг шалгарсан юм. Багууд дөрвөн хэсэгт хуваагдаж, БНСУ, Узбекстан, Иран, Ирак, БНХАУ, Австрали болон Япон, АНЭУ-ын багууд шөвгийн наймд үлдсэн. Харин тэднээс БНСУ, Австрали, Иран болон АНЭУ-ын багууд хагас шигшээд шалгараад байсан.
Шөвгийн найм: I.22 БНСУ- Узбекстан 2:0 I.22 БНХАУ – Австрали 0:2 I.23 Иран - Ирак 3-3 (6-7) I.23 Япон - АНЭУ 1-1(4-5)
Хагас шигшээ: I.26 БНСУ – Ирак 2-0 I.27 Австрали – АНЭУ 2-0 Алтан медаль: I.31 БНСУ - Австрали Хүрэл медаль: I.30 Ирак - АНЭУ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна