Хонгконгийн жагсагчид “эргэн ирэв”

2015 оны 2 сарын 2

“Шүхэрт хувьсгал” гэж алдаршсан ардчиллын төлөөх олон мянган хонгконгчуудын жагсаал “эргэн ирэв”. Ардчилсан хөдөлгөөний “эргэн ирсэн” жагсаалд 13 мянга орчим хүн оролцжээ. Хонгконгод бүтэн хоёр сарын турш үргэлжилсэн гудамжны суулт, жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сард хууль хүчнийхний шахалтаар өндөрлөсөн билээ. Хонгконгчууд удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардан тэмцэж байна. Б.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна