“Универсиад”-ад зургаан цаначин уралдав

2015 оны 2 сарын 3

Дэлхийн оюутны өвлийн спортын 27 дугаар “Универсиад” наадам Словакийн Стребске Плесо, Осрблье гэсэн хоёр хотод нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 1-нд боллоо. “Универсиад-2015” наадмын биатлон, трамплен, гүйлтийн цана болон тэшүүр гэсэн дөрвөн төрлүүд анх удаа хоёр өөр хотод болсон юм. Харин наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо хоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд явагдана.
Цаначид бэлтгэлийн үеэр.

Манай улсаас Универсиадын цанын ангилалд багийн ахлагч Х.Батсайхан, дасгалжуулагч Б.Баттулга нарын удирдлага дор зургаан тамирчин хурд сорив. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), спортын мастер Б.Амарсанаа (ШУТИС), Б.Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС), эмэгтэй цаначдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нар багтсан.
Эрэгтэйчүүдийн 4х7,5 км-ын буухиа уралдаанд 15 улсын баг гараанаас гарснаас Монголын баг 14-р байрт оров. Эмэгтэйчүүдийн 3х5 км-ын буухиа уралдаанд манайхан хүний дутуу улмаас уралдаагүй юм. Мөн цанын багийн холимог хосын ангилалд Монголын нэгдүгээр багийн тамирчин ОУХМ Б.Бямбадорж, Э.Ариунтунгалаг нар 32 багаас 26-р байрт орсон бөгөөд тэдний ард Норвеги, АНУ, БНСУ-ын багууд орсон байна. Харин манай залуу тамирчид болох Б.Аамрсанаа, Ж.Халиунаа нар сүүлийн байрт оржээ.
Тэмцээний сүүлийн өдөр (I.01) болсон эрэгтэйчүүдийн 30 км-т бөөн гараатай уралдаанд 69 тамирчин гараанаас гарснаас ОУХМ Б.Бямбадорж 1.29.14 цагийн амжилтаар 49-р байрт, Б.Ачбадрах 55, О.Гантулга 56, Б.Амарсанаа 58 дугаар байрт оров. Мөн эмэгтэйчүүдийн 15 км-ын бөөн гараатай уралдаанд 51 тамирчин гараанаас гарснаас Э.Ариунтунгалаг 56.58.5 минутын амжилтаар 44, Ж.Халиунаа 59.46.3-р 47-р байрт орсон байна.
Манай тамирчдаас Б.Амарсанаа, Б.Ачбадрах, О.Гантулга нар хувийн дээд амжилтаа ахиулан Олон улсын хэмжээний мастерийн болзол хангажээ. Мөн энэхүү амжилтаараа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох FIS оноогоо ахиулж чадсан байна. Тэмцээний үеэр Словакийн нийслэл Баритслав хотод сурдаг монгол оюутнууд баг тамирчиддаа дэмжин, Универсиадын хотхонд хүрэлцэн иржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна