Бэндичид ДАШТ-д оролцов

2015 оны 2 сарын 5

ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай хоккейчид өнөөдөр урд хөршийн багтай тоглож, 7:5-аар хожиж, VII байрт оров.
ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай хоккейчид өнөөдөр урд хөршийн багтай тоглож, 7:5-аар хожиж, VII байрт оров.
Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан хоккейчид уг тэмцээнд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авлаа. ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдсөнөөс “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан. Манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй IX байрт шалгарав.
Монголын багийн тоглолтын дүн: II.01 Монгол –БНХАУ 3:2 Герман – Монгол 4:2 II.02 Монгол – Сомали 14:0 II.03 Нидерланд – Монгол 0:0 (Тоглолтын бичлэгийг ЭНД-с үзнэ үү.) II.04 Латви – Монгол 11:5 II.05 VII байрын төлөө БНХАУ- Монгол 5:7 V байрын төлөө Герман -Япон
2015 оны ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ багт "Отгон од" клубийн "Хасын хүлгүүд"-ээс 11, "Багануур"-аас дөрөв, "Шарын гол"-оос гурван тамирчин багтжээ. Манай хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцсоноос 2007-2010 онуудад хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлж байв. Харин өнгөрсөн жил "В" ангилалын "В" хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарсан байна. Энэ жил БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Латвит 5-11-ээр хожигдсон ч БНХАУ-ыг 7-5-аар хожиж, VII байрт оров.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна