Дэлхийн ахмад тамирчдын II наадамд оролцож байна

2015 оны 2 сарын 5

-Одоогоор манай ахмад тамирчид тэшүүр, цанын төрлүүдэд гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.- Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам эдгээр өдрүүдэд болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд эхэлсэн уг тэмцээнд 22 орны 1500 гаруй тамирчин спортын арван төрлөөр хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж буй.

Манай улсаас цанын спортын улсын 28 удаагийн аварга ОУХМ Д.Энхээ, тэшүүрийн 15 удаагийн аварга, спортын мастер Н.Эрдэнэтуяа, өсвөр үе, насанд хүрэгчдын улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Очирсүх нарын алдар цуутай ахмад тамирчид шорттерк, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр(I.31) зургаан медаль хүртээд байсан манай баг тамирчид медалийнхаа тоог дахин нэгээр ахиуллаа. Тодруулбал, гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500, 1500 метрт ОУХМ Л.Алтанцэцэг тус бүр алт, мөн энэ зайд спортын мастер Н.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 500 м, 1500 м-т уралдсан спортын мастер Д.Санчирбилэг алт, хүрэл медалийг хүртээд байсан. Тэгвэл сүүлд авсан мэдээллээр цаначдаас ОУХМ Д.Энхээ мөнгөн медаль авлаа.
Одоогоор манай ахмад тамирчид гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль нийт долоон медаль хүртээд байна. Дэлхийн ахмад тамирчдын өвлийн спортын II наадам ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр өндөрлөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна