"UB cup"-т зургаан баг өрсөлдөнө

2015 оны 2 сарын 6

Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өнөөдөр(II.06) Чингисийн мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд ОХУ, Монголоос хоёр, БНХАУ, Финляндаас нэг нийт зургаан баг оролцож байна. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг “Капитал” банк, Мобиком, “Эрдэнэс Монгол” тэргүүтэй арав гаруй компани ивээн тэтгэж байгаа аж.

“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн анх 2011 онд Эрдэнэт хотод зохиогдож байжээ. 2014 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өвлийн спортыг дэмжих чиглэлээр гаргасан зарлигийн дагуу монголчуудад хоккейн спортыг таниулан сурталчлах зорилгоор тус тэмцээнийг нийслэл хотын шинэ мөсөн талбайд зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна.
“Улаанбаатар цом” тэмцээн болж буй хоккейн талбайг олон улсын стандарын дагуу барьсан бөгөөд өнгөрсөн сард өсвөр, залуучуудын тэмцээнийг зохион байгуулжээ. Монголын хоккейн холбооноос хоккейн спортыг хөгжүүлэн, нийтэд таниулах зорилгоор орон нутагт хоккейн талбайг барьж байна. Одоогоор Сүхбаатар, Эрдэнэт, Хэнтий зэрэг найман аймагт мөсөн талбай бариад байна. Цаашдаа аймаг бүрийг мөсөн талбайтай болгох зорилготой ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, ирэх гуравдугаар сар Тайвань улсад “Азийн цомын тэмцээн” болох бөгөөд шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гараад байна. Тус тэмцээнээс өмнөх жилүүдэд манай хоккейчид хошой хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил медалийнхаа өнгийг хувиргах төлөвлөгөөтэй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна