Украинд гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

2015 оны 2 сарын 13

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёрдугаар сарын 15-ны шөнө дунд гэхэд Украины Донбасст гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэдгийг албан ёсоор мэдэгджээ. “Нормандын дөрвөл” гэгддэг Ангела Меркель, Франсуа Олланд, Петр Порошенко, Владимир Путин нарын 16 цагийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд дээрх шийдвэр гарлаа.

Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Киевийн ерөнхийлөгч Пётр Порошенко нарын Минскэд зөвшилцөж байгуулсан Украинд гал зогсоох гэрээ ирэх ням гаригт /II.15/ хэрэгжиж эхлэх юм. Укрианд гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлмэгц /II.16/ талууд зүүн хязгаарын Донецк, Луганскаас цэргийн техник, хэрэгслээ татаж, шоронгийн хоригдлуудаа солилцох аж. Укрианы зүүн хязгаарт өнгөрсөн шөнө харьцангуй тайван, байлдаан тулаан намжсан байдалтай байсан аж. Гэвч хараахан зөрчил тулаан дуусаагүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна