Испани, Орост содон үзэгдэл боллоо

2015 оны 2 сарын 13

Испанийн хойд хэсэгт пүрэв гаригт /II.12/ химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос тэнгэрт улбар шар хортой үүл хуралдсан байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Челябинск хотод өчигдөр / II.12/ цэнхэр өнгөтэй цас оржээ. Цэнхэр цасны улмаас хүмүүсийн хоолой эрвэгнэж, загантнасан тухай оршин суугчид мэдээлжээ.
Испанийн хойд хэсэгт пүрэв гаригт /II.12/ химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос тэнгэрт улбар шар хортой үүл хуралдсан байна. Испанийн автономит муж Каталонийн нийслэл Барселон хотоос 60 км зайтай орших Игуалада дахь “Simar” компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон аж. Каталонийн албаныхны мэдээлснээр химийн хоёр бодис холилдсоноос дэлбэрэлт болсон гэнэ. Хоорондоо холилдсоноос дэлбэрэлт үүсгэсэн химийн хоёр бодисын нэг нь азотын хүчил байсан гэнэ. Мужийн албаныхан хортой үүлний улмаас ойролцоох зургаан хотын оршин суугчдыг хаалга, цонхоо битүүмжилж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс зарим автозамыг хааж, галт тэрэгний чиглэлийг түр зогсоосон байна.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Челябинск хотод өчигдөр / II.12/ цэнхэр өнгөтэй цас оржээ. Цэнхэр цасны улмаас хүмүүсийн хоолой эрвэгнэж, загантнасан тухай оршин суугчид мэдээлжээ. Түүнчлэн оршин суугчид цэнхэр өнгийн цасыг химийн хортой хэмээн айж буйгаа ярьсан байна. Челябинск хотод 2013 онд солир унаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна