Дээд болон Хөгжлийн лигийн фото агшнаас

2015 оны 2 сарын 17

-Дээд лигийн эхний гурван байрт орсон тамирчид 2015 оны ганцаарчилсан төрлийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа-
Хөгжлийн лиг: “Цесна” баг тэргүүлсэн бол “Мон Лаа”, “New Spin” багууд удаалав. Ганцаарчилсан төрлөөр шилдэг тоглогчоор ОУХМ Т.Энхтөр шалгарчээ.
АНХДУГААР ХӨГЖЛИЙН ЛИГИЙН АВАРГААР “ЦЕСНА” БАГ ТОДОРЛОО Монголын ширээний теннисний холбоо, "Шинэ эргэлт” клуб хамтран хоёрдугаар сарын 1-нээс 15-ны хооронд анхдугаар “Хөгжлийн лиг” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд “Үлэмж Гросрес”, Олонлог, “Өег”, “Мон-Лаа”, Spinless, Dio, “Эрдэнэдрийлэнг”, ЦЕСНА болон New Spin, Бласт зэрэг 10 байгууллагын баг оролцсон юм.
"Хөгжлийн лиг"-т 18-с доош насны нэг, 18-с дээш насны 3 нийт 4 тамирчны бүрэлдэхүүнтэй эрэгтэй 10 баг өрсөлдсөнөөс хагас шигшээд дөрвөн баг шалгарсан. 10 багийн 40 гаруй тамирчид дунд ОУХМ Т.Энхтөр, спортын мастер Л.Баярмагнай нарын шилдэг тоглогч багтсан юм. Мөн лигийн тэмцээний хамгийн ахмад тамирчин спортын мастер Мөнхсайхан (“Олонлог”), хамгийн залуу 11 настай спортын III зэрэгтэй Э.Оргил (Spinless) нар өрсөлдсөн байна. Ингээд дүн гарахад “Цесна” баг тэргүүлсэн бол “Мон Лаа”, “New Spin” багууд удаалав. Ганцаарчилсан төрлөөр шилдэг тоглогчоор ОУХМ Т.Энхтөр шалгарчээ.
Хөгжлийн лиг: Тэмцээний дүнг танилцуулья: I байр: "ЦЕСНА" баг, цом, 1,200,000 төг II байр: "МОН ЛАА” баг, 800,000 төг III байр: "NEW SPIN" баг, 500,000 төг Ганцаарчилсан ангилалд: I байр: ОУХМ Т.Энхтөр (Дио баг) II байр: О.Хүслэн (Newspin баг) III байр: Л.Баярмагнай (Newspin баг) IV байр: П.Билэгжаргал (Цесна баг) тус тус шалгарчээ.
Монголын ширээний теннисний холбооны Үндэсний IХ дээд лигийн тэмцээн нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 15-ны хооронд “Оч” клуб дээр амжилттай болж, өндөрлөлөө. Ганцаарчилсан төрлөөр явагдсан лигийн тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 18 тамирчид гурван шатанд өрсөлдсөн юм. Сүүлийн гуравдугаар шатанд шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин үлдсэн.
Эмэгтэйчүүдийн ангилалд залуу тамирчид хүч түрэн медалийн тавцанд зогссон юм. 16 настай Б.Должинзуу алтан медаль хүртсэн бол 17 настай, спорты мастер М.Дэлгэрмаа хүрэл медиалаар энгэрээ мялаасан. Тэдний хувьд хашир туршлагатай, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Б.Батхишиг буурь заан мөнгөн медаль хүртсэн юм.
IX дээд лигийн дүнг танилцуулья: ЭРЭГТЭЙ: Алтан медаль: Спортын мастер Б.Билэгт (“Мон Лаа” компани) - Цом, 2 000 000 төг Мөнгөн медаль: ОУХМ Я.Бэгз (“Төмөрт-Өргөө” компани) - 1 000 000 төг Хүрэл медаль: ОУХМ Э.Лхагвасүрэн (ӨЕГ компани) - 500,000 төг
2014 оны насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа түрүүлж байсан Б.Билэгтийн аав Батхишиг агсан шилдэг теннисчдийн нэг байжээ. Тэрээр 1988 оны улсын аваргад түрүүлсэн бөгөөд аав, хүү хоёр энэхүү хүндтэй цолыг хүртсэн анхны тохиолдол өнгөрсөн онд тохиож байсан. Ийнхүү отгон аварга энэ жилийн лигийн тоглолтод ОУХМ Я.Бэгз, Э.Лхагвасүрэн нарын шилдэг тамирчдыг хожиж, аваргалсан юм. Гэхдээ үүнд залуу тамирчидтай хүч үзэн медалийн тавцанаас буугаагүй ОУХМ Я.Бэгзийн хувьд харих болоогүй гэдгээ харуулаад авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна