Украин хүнд зэвсэг, техникээ татаж эхэлжээ

2015 оны 2 сарын 27

“Нормандын дөрвөл”-ийн энэ хоёрдугаар сарын 15-нд дахин баталсан “Минск 2” гал зогсоох гэрээний дагуу Украины арми тулааны бүсээс хүнд зэвсэг, техникүүдээ татаж эхэлжээ. Мөн гал зогсоох гэрээ сүүлийн хоёр хоногт бүрэн хэрэгжиж, тулаан гараагүй тухай Киевийн арми мэдээлэв. Украины зүүн хязгаарын Оросыг дэмжигчид ч хүнд зэвсэг, техникээ татаж эхэлснийг мэдэгдсэн ч Киевийн тал үүнийг батлаагүй байна. Б.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна