УДБЭТ: А.Аданы “Жизель” балет

2015 оны 2 сарын 28

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гуравдугаар сарын үзвэрээ А.Аданы “Жизель” балетаар эхлүүлэх гэж байна. Энэхүү балет гуравдугаар сарын 1-ний 17.00 цагаас тоглогдоно.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ. Гуравдугаар сарын 1-нд тоглогдох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн Гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм байна. А.Адан "Жизель" балет “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Наран гиймэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясна. Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.
Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтав. Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэдннйг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод, сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдан унана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнсүүд гарч ирцгээв. Хуримын хувцас, цэцгийн эрхитэй сүнсүүд сарны туяанд гайхам агаад, сэтгэл сэртхийм харагдана. Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих юмсан гэх мэт… уламч шуурхай бүжнэ. Гэтэл ойн захирагч Ганс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж явааг сүнсүүд харцгаан, өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар түүнийг тойрон бүжиж, унан тусан бүжиглүүлж, амийг нь алдуулав.
Бас Альберт гүн хөөрхийлөлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр ирнэ. Сүнсүүд түүнийг тэр даруй тойрон бүжиж эхлэв. Харин энэ мөчид Жизелийн сүнс түүний цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайр нь Альбертыг догшин сүнсүүдийн хилэнгээс аварна. Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад хонх дүнгэнэхэд сүнсүүдийн сүүдэр, дүр ч ид шидээ алдан замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одлоо. Гэвч Альбертын сэтгэлд Жизель мөнхөд оршин, үхлээс хүчтэй хайрыг гэнэт алдсанаа санан санан харууссаар төгсөнө.
"ЖИЗЕЛЬ" балет улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа гуравдугаар сарын 1-нд тоглогдоно. Гол дүрүүд: Жизель - Г.Цолмон МУГЖ Альберт - О.Ганцоож СТА Ганс - А.Өлзий-Орших СТА Мирта - У.Анужин Па де де - Б.Саруул СТА , Т.Хан-Очир 2 вилис - Б.Баасансүрэн СТА , М.Мөнхтуяа Батильда - О.Анужин Герцог - Х.Чойжилсүрэн СТА Ээж - Р.Байгалмаа СТА Зэвсэгч - Ц.Төмөрсүх СТА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна