“Чонон сүлд” кино театруудаар гарч эхэллээ

2015 оны 2 сарын 28

БНХАУ-ын зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино "Тэнгис", "Өргөө", "Соёмбо" кино театруудаар гарч эхэллээ.
БНХАУ-ын зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино "Тэнгис", "Өргөө" кино театруудаар гарч эхэллээ. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон бөгөөд тэрээр киноныхоо Монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлж байсан юм. Тэгвэл киноны нээлт өчигдөр(II.27) "Тэнгис" кино театрт болж, өвөрмонгол орчуулгатайгаар гарч эхэллээ.
"Чонон сүлд" зохиолыг анх 2010 онд орчуулагч Д.Болдбаатар хятад хэлнээс монгол хэлнээ орчуулан гаргасан ба тухайн үедээ маш сайн борлогдож, номын дэлгүүрүүдийн шилдэг номоор шалгарч байжээ. Харин энэ удаад францын алдарт найруулагч Жан Жан Анно-гийн бүтээснээр кино болон дэлгэцнээ гарч байна. "Чонон сүлд" кинонд Хятад, Франц, Монгол, Канад, Австрали зэрэг улсуудын уран бүтээлчид оролцсон ба тус кино нь хоёр сарын 16-ны өдөр Францад, хоёрдугаар сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн юм. Ингээд өчигдөр болсон нээлтийн үеийн фото агшнаас хүргэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна