“Цагаан цуглаан” буяны арга хэмжээ боллоо

2015 оны 2 сарын 28

Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ хүчирхийлэл, зодуурыг даалгүй амиа алдсан хэрэг нийгмийг цочирдуулж, хөдөлгөөнд оруулаад байна. Өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбайд олон мянган хүн сайн дураараа цуглаж, талийгаач охины төлөө зул өргөн, 3 минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийллээ. С.ОТГОНСҮРЭН Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД
Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ хүчирхийлэл, зодуурыг даалгүй амиа алдсан хэрэг нийгмийг цочирдуулж, хөдөлгөөнд оруулаад байна. Өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбайд олон мянган хүн сайн дураараа цуглаж, талийгаач охины төлөө зул өргөн, 3 минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийллээ.
“Цагаан цуглаан” нэртэй энэхүү буяны арга хэмжээг “Ээж бүхний дуу хоолой” facebook группээс санаачилсан бөгөөд 10 гаруй ТББ, клубын нэгдэл, иргэд дэмжин оролцлоо. Бурханы оронд дэндүү эрт буцсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах, бодит үр дүнд хүрэх зорилгоор өргөх ёслолыг зохион байгуулжээ.
Энэхүү ёслол өнөөдөр Чингисийн талбай, Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд болсон бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд охины төлөө эмгэнэл илэрхийлж, олон нийтйин сүлжээнд мэдээлсэн байв. Өнөөдрийн арга хэмжээг иргэд сайн дураараа зохион байгуулсан гэхэд ямар ч улстөрийн жагсаал, тэмцлээс илүү олон хүнийг хамарсан байв.
“Ээж бүхний дуу хоолой” Facebook групп гэхэд 8000 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд 1500 ээж хүрэлцэн ирсэн бол бусад төрийн бус байгууллагаас ойролцоогоор 1500-2000 хүн цугласан гэх тооцоо байна.
Зул өргөх ёслолд олон хүн сайн дураараа хүрэлцэн ирсэнд талийгаач охины ар гэрийнхэн, мэдээллийг анх facebook хуудаснаа оруулсан охины ээжийнх нь найз эмэгтэй талархаж байгаагаа илэрхийлсэн. Арга хэмжээг зохион байгуулагчид Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нэг цагийн эрх авсан тул 18.00 цагт эхэлсэн ёслол 19.30 цагийн үед өндөрлөлөө. С.ОТГОНСҮРЭН Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна