IJF: Санал асуулгад М.Уранцэцэг, эмэгтэй баг шалгарлаа

2015 оны 3 сарын 4

Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF) тус спортын сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулгыг явуулж байсан. Уг асуулгад манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар болон багийн ДАШТ-ий дэд аварга Монголын эмэгтэй баг нэр дэвшсэн билээ. Энэ санал асуулгад 519 мянган спорт сонирхогч оролцсоноос М.Уранцэцэг, эмэгтэй баг шалгарлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос шалгарсан тамирчдад тусгай гэрчилгээ, шагнал олгохоор аж.
Багийн ДАШТ-ээс 2007 онд хүрэл, 2014 онд мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй баг санал асуулгаар Гүржийн эрэгтэй, Францын эмэгтэй багуудын араас гуравт бичигдлээ.
Шилдэг эрэгтэй жүдоч 1. Варлам Липартелиани (Гүрж) 2. Тедди Ринер (Франц) 3. Кристьян Тот (Унгар) Гүржийн Варлам Липартелиани, 26 настай. 90 кг-ын жинд барилддаг. 2013 оны ДАШТ-ээс мөнгө, 2014 оны хүрэл медаль, багийн ДАШТ-ээс 2008, 2013 онд алт, 2014 онд хүрэл медаль хүртсэн
Шилдэг эрэгтэй жүдоч 1. Варлам Липартелиани (Гүрж) 2. Тедди Ринер (Франц) 3. Кристьян Тот (Унгар) Францын Тедди Ринер, 25 настай, +100 кг-ын жинд барилддаг. Олимпийн наадмаас алт (2008), хүрэл (2012) медаль хүртсэн. ДАШТ-ээс зургаан алт (2007, 09, 10, 11, 13, 14), нэг мөнгө (2010), Европын АШТ-ээс дөрвөн алтан медаль хүртээд банйа.
Шилдэг эрэгтэй жүдоч 1. Варлам Липартелиани (Гүрж) 2. Тедди Ринер (Франц) 3. Кристьян Тот (Унгар) Унгарын Кристьян Тот 21 настай, 90 кг-ын жинд барилддаг. 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.
Шилдэг эмэгтэй жүдоч 1. Ярден Жерби (Израиль) 2. Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 3. Майлинда Келменди (Косово) Израилийн Ярден Жерби, энэ жил 25 настай. 63 кг-д барилддаг. 2013 оны дэлхийн аварга, 2014 онд мөнгөн медаль хүртсэн. Европын АШТ-ээс 2012 онд мөнгө, 2013 онд хүрэл медаль хүртсэн.
Шилдэг эмэгтэй жүдоч 1. Ярден Жерби (Израиль) 2. Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 3. Майлинда Келменди (Косово) Мөнхбатын Уранцэцэг 24 настай, 48 кг-ын жинд барилддаг. 2013 оны дэлхийн аварга, 2014 оны багийн мөнгөн медальт. 2014 оны Азийн наадмын аварга. Азийн АШТ-ээс 2012 онд алт, 2009, 2013 онуудад хүрэл медаль хүртсэн.
Шилдэг эмэгтэй жүдоч 1. Ярден Жерби (Израиль) 2. Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 3. Майлинда Келменди (Косово) Косовогийн Майлинда Келменди 24 настай, 52 кг-ын жинд барилддаг. 2013, 2014 оны дэлхийн аварга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна