“Монгол дүрслэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015 оны 3 сарын 5

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Монгол дүрслэл” бие даасан үзэсгэлэн Туушин зочид буудалд өчигдөр/03.04/ нээлтээ хийлээ. Хөдөө нутагт нийтлэг харагддаг зүйлсийг чөлөөт дүрслэл, бэлэгдэл, тэмдэг, хээ, фактур, өнгө ашиглан газар дэлхийтэйгээ холбон нэгтгэснийг тэрээр “Монгол дүрслэл” гэж тайлбарлаж байгаа юм. Дашрамд, зураач Ц.Цэгмэд нь бүтээлүүдээ хоёр талдаа лаа, зул асааж

байгаад туурвидаг гэнэ. Ц.Цэгмэд нь дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд Суриковын нэрэмжит уран зургийн академид зургаан жил суралцан төгсчээ. Мөн тэрээр “Мөнх тэнгэрийн эвийн чуулган” бүтээлээрээ 1996 онд төрийн шагнал хүртэж, Франц Герман, Дани, Голланд, Австри, АНУ, Япон, БНХАУ зэрэг улсуудад үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна