100 буудалт даамын УАШТ болов

2015 оны 3 сарын 8

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн УАШТ СХД-н 42-р сургууль дээр 03.3-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. “Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын болон орон нутгаас нийт 360 орчим даамчид өрсөлдөв. Тэмцээн 4 насны ангилалаар болсон бөгөөд улсын аваргын медальтнууд Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, 11 сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авчээ.
Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр гуравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. “Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын болон орон нутгаас нийт 360 орчим даамчид өрсөлдөв. Тэмцээн дөрвөн насны ангилалаар болсон бөгөөд 2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авчээ.
ХӨВГҮҮД: 5-7 нас 1. Н.Содбаяр (Увс) 2. П.Баярцогт (Дорноговь) 3. Д.Чингүүн (Увс) 8-10 нас 1. Б.Энхрийлэн (Баянзүрх) 2. Б.Сүхбат (Орхон) 3. У.Пүрэвбаатар (Баянзүрх) 11-13 нас 1. С.Мөнх-Оргил (Өмнөговь) 2. П.Пүрэвсүрэн (Сэлэнгэ) 3. М.Лувсандорж (Хэнтий) 14-16 нас 1. Ж.Дөлгөөн (Дархан-Уул) 2. М.Шийравжамц (СБ дүүрэг) 3. Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул)
ОХИД: 5-7 нас 1. Б.Ану (Увс) 2. Б.Есүй (Сонгинохайрхан) 3. Ц.Сумъяа (Завхан) 8-10 нас 1. Г.Ууганжаргал (Завхан) 2. Ч.Марал-Эрдэнэ (Орхон) 3. Н.Налжормаа (Дорноговь) 11-13 нас 1. Г.Дүүрэнбилэг (Хэнтий) 2. Э.Маргад (Хэнтий) 3. Б.Өнөржаргал (Завхан) 14-16 нас 1. Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх) 2. Б.Отгон-Эрдэнэ (Сонгинохайрхан) 3. Б.Номин-Эрдэнэ (Сэлэнгэ) тус тус шалгарсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна