Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

2015 оны 3 сарын 9

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг 8 баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн 03.7-8-ы өдрүүдэд боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд манай бүсгүйчүүд өрсөлдөгчөө 5:3 онооны харьцаагаар яллаа. Харин дэлхийн цомын алтан медалийг Японы баг хүртлээ. Тэр зохион байгуулагч орны бөхчүүдийг 5:3 онооны харьцаагаар ялсан байна.
Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм. Харин энэ жил хүрэл медаль хүртлээ.
Манай чөлөөтийн эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 7 дахь удаагаа оролцлоо. Үүнээс 2013 онд УБ хотод болсон тэмцээнээс мөнгөн медаль авч байсан бол энэ онд хүрэл медаль хүртлээ.
Алтан медаль: Япон Мөнгөн медаль: ОХУ Хүрэл медаль: Монгол IV байр: АНУ V байр: Азербайжан VI байр: Украин VII байр: Польш VIII байр: Швед
Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан. Манай баг хэсэгтээ ОХУ-ын багт 3:5-аар ялагдсан ч Шведийг 5:3-аар, Украиний багийг 6:3 онооны харьцаагаар ялж, хэсэгтээ дэд байраар шалгарсан юм. Энэ хэсэгт Монгол 38, ОХУ 35, Украин 26 оноо авсан ч манай баг Оросын багт ялагдсан нь хоёрдугаар байранд орох үзүүлэлт болжээ. Ийнхүү манай баг “А” хэсгээс шалгарсан АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд өрсөлдөгчөө 5:2-оор яллаа.
Ингээд барилдааны дүнг танилцуулья: III.08. ХҮРЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН: Монгол-АНУ 5-3 48 кг. Э.Нарангэрэл – Алисса Лампэ 8-10 53 кг. Э.Сумьяа – Уитни Кондер 4-2 55 кг. С.Бямбацэрэн – Э.Марулис 1-2 58 кг. Б.Шоовдор – Эллисон Раган 10-0 60 кг. С.Цэрэнчимэд – Келси Кемпбелл 12-1 63 кг. С.Батцэцэг – Эрин Глодго 11-2 69 кг. О.Насанбурмаа – Елена Пирожкова 8-5 75 кг. Г.Наранчимэг – Аделин Грэй 0-10
III.07. ХЭСГИЙН БАРИЛДААН: Монгол - Швед 5:3 48 кг Э.Нарангэрэл - Шведээс бөх ирээгүй. 53 кг Э.Сумьяа - Фредерика Петерссон, 5:0 55 кг С.Бямбацэрэн - София Маттссон, 0:2 58 кг Ш.Баатаржав - Сильвия Петер, 10:0 60 кг С.Цэрэнчимэд - Йоханна Маттссон, 5:4 63 кг С.Батцэцэг - Тереза Перссон, 0:6 69 кг О.Насанбурмаа - Моа Ныгрен, 15:4 75 кг Г.Наранчимэг - Фанни Градин, 14:3
III.07. ХЭСГИЙН БАРИЛДААН: Монгол – ОХУ 3:5 48 кг Э.Нарангэрэл - Алина Морева, 1:5 53 кг Э.Сумьяа - Мария Гурова, цэвэр ялагдсан. 55 кг С.Бямбацэрэн - Ирина Ологонова, 4:0 58 кг Б.Шоовдор - Валерия Коблова, 4:7 60 кг С.Цэрэнчимэд - Жаргалма Цыренова, цэвэр ялсан. 63 кг С.Батцэцэг - Инна Тражукова, цэвэр ялсан 69 кг О.Насанбурмаа - Наталья Воробьева, 0:3 75 кг О.Бурмаа - Екатерина Букина, 0:10
III.07. ХЭСГИЙН БАРИЛДААН: Монгол - Украин 6:2 48 кг Э.Нарангэрэл - Ольга Шнайдер, 8:0 53 кг Э.Сумьяа - Татьяна Лазарева, 10:0 55 кг С.Бямбацэрэн - Татьяна Лавренчук, 8:0 58 кг Б.Шоовдор - Татьяна Омельченко, 8:0 60 кг С.Цэрэнчимэд - Оксана Гергель, 6:8 63 кг С.Батцэцэг - Юлия Ткач, цэвэр ялагдсан 69 кг О.Насанбурмаа - Алла Черкасова, 4:4 75 кг Г.Наранчимэг - Катерина Бургомистрова, 1:0
Шигшээ барилдаан: Алтан медалийн төлөө барилдаан: ОХУ - Япон 3:5 Хүрэл медалийн төлөө барилдаан Монгол - АНУ 5:3 V байрын төлөө барилдаан Украин - Азербайжан 4:4 VII байрын төлөө барилдаан Швед –Польш 3:5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна