Антон Шипулин медалийн буухиаг үргэлжлүүлэв

2015 оны 3 сарын 9

Биатлоны ДАШТ Финландын Контиолахти хотноо үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнд 38 орны буутай цаначид хурд хүчээ сорьж байгаа юм. ДАШТ-ийг 5 уралдааны дараах байдлаар 8 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Францын баг 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман (1+1+0), Норвеги (1+0+3), Чех (1+0+0), Польш (0+1+1), Канад (0+1+0), ОХУ (0+1+0), Украин (0+0+1) II-VIII байрт бичигдэж байна.
ОХУ-ын Антон Шипулин 12,5 км-ын хөөх уралдаанд мөнгөн медаль хүртсэн бол Норвегийн Тарьей Бё уралдсан гурван зайндаа бүгдээс нь хүрэл медаль хүртээд байна.
ОХУ-ын Антон Шипулин 12,5 км-ын хөөх уралдаанд мөнгөн медаль хүртсэн бол Норвегийн Тарьей Бё уралдсан гурван зайндаа бүгдээс нь хүрэл медаль хүртээд байна.
Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Контиолахти хотноо үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнд 38 орны буутай цаначид хурд хүчээ сорьж байгаа юм. Тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 5-нд холимог буухиа уралдаан болсон өнгөрөгч амралтын өдрүүд ганцаарчилсан ангилалын өрсөлдөөн эхэллээ. ДАШТ-ийг таван уралдааны дараах байдлаар найман орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Францын баг хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман (1+1+0), Норвеги (1+0+3), Чех (1+0+0), Польш (0+1+1), Канад (0+1+0), ОХУ (0+1+0), Украин (0+0+1) II-VIII байрт бичигдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна