Плэй-оффт өрсөлдөх найман баг тодорлоо

2015 оны 3 сарын 10

Плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” багууд шалгарлаа. Харин “Сентоза арслангууд” ес, “Гэгээн хангай лидер” зургаа, “Хэнтий Чингис Сити” баг дөрвөн хожил авч шилдэг наймын төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм.
2014-2015 оны Үндэсний супер лигийн нээлт өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Спортын төв ордонд болж байсан билээ. Анх удаагаа 11 баг өрсөлдсөнөөс хоёр тойргийн нийлбэр дүнгээр найман баг плэй-оффт өрсөлдөх эрхийг авлаа. Плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” багууд шалгарлаа. Харин “Сентоза арслангууд” ес, “Гэгээн хангай лидер” зургаа, “Хэнтий Чингис Сити” баг дөрвөн хожил авч шилдэг наймын төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм.
Даваа гаригийн(III.09) сүүлийн тоглолт “SBL Хасын хүлэгүүд”, “Сентоза арслангууд” багуудын хооронд болсон юм. Энэ тоглолтод хүснэгтийг тэргүүлж буй Хасын хүлгүүдийг арслангууд заавал хожих үүрэгтэй байсан. Учир нь тэдэнд плэй оффт үлдэж, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломж байсан юм. Харамсалтай нь тоглолт 82:69 онооны харьцаагаар “Хасын хүлэгүүд”-ийн ялалтаар өндөрлөж, арслангууд есдүгээр байрт бичигдсэнээр лигийн тоглолтыг өндөрлүүллээ. Хэдийгээр плэй оффт өрсөлдөх найман баг бүрэн тодорсон ч тэдний дөрөв нь маргааш II тойргийн сүүлийн тоглолтоо хийж, байрлалын төлөө өрсөлдөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна