ОХУ-ын биатлончид эхний алтаа авлаа

2015 оны 3 сарын 12

Биатлоны ДАШТ Финландын Контиолахти хотноо үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 15 км-ын хувийн уралдаан болж, ОХУ-ын Екатерина Юрлова нэг ч сум алдалгүй буудаж, 41.32.2 минутын амжилтаар түрүүлсэн бол Чехийн Габриэла Соукалова (41:55.4), Финландын Кайса Макаринен (41:56.6) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ зайд 30 орны 150 биатлонч оролцсон байна.
Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Контиолахти хотноо үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 15 км-ын хувийн уралдаан болж, ОХУ-ын Екатерина Юрлова нэг ч сум алдалгүй буудаж, 41.32.2 минутын амжилтаар түрүүлсэн бол Чехийн Габриэла Соукалова (41:55.4), Финландын Кайса Макаринен (41:56.6) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ зайд 30 орны 150 биатлонч оролцсон байна. Одоогоор эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн хоёр зайн уралдаан үлдээд байна. ДАШТ-ий сүүлийн гараа энэ сарын 15-нд багийн уралдаанаар болж, өндөрлөх юм.
Чехийн Габриэла Соукалова (41:55.4), Финландын Кайса Макаринен (41:56.6) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Финландын Кайса Макаринен (41:56.6) хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна