Бразильд орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөлөө

2015 оны 3 сарын 16

Бразильд өчигдөр /III.15/ орон даяар Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. Бразильчууд эдийн засгийн зогсонги байдал, барааны үнэ нэмэгдсэн зэргийг эсэргүүцэн жагссан ч ерөнхийлөгч Дильма Роусеффийг авлигын хэрэгт буруутган огцрохыг шаарджээ.
Бразильд өчигдөр /III.15/ орон даяар Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. Бразильчууд эдийн засгийн зогсонги байдал, барааны үнэ нэмэгдсэн зэргийг эсэргүүцэн жагссан ч ерөнхийлөгч Дильма Роусеффийг авлигын хэрэгт буруутган огцрохыг шаарджээ
Бразилийн ерөнхийлөгч Дильма Руосефф улиран сонгогдоод таван сар болж байгаа ч түүнийг огцруулахын төлөөх жагсаал цуглаан өрнөж эхэллээ. Түүнийг төрийн өмчийн “Petrobras” эрчим хүчний компанитай холбоотой авлигын хэрэгт хардаж байна. Дильма Роусефф өмнө нь “Petrobras” компанийн захирлаар ажиллаж байсан юм. “Petrobras” компанийн экс удирдлагууд “Хөдөлмөрийн нам”-ын албаныханд авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа билээ.
Бразилийн санхүүгийн төв бөгөөд хамгийн том хот Сан-Паулуд ням гаригт /III.15/ 500 мянга гаруй хүн жагсчээ. Харин Рио-де-Жанейро хотноо Бразилийн төрийн далбааны өнгийн хувцасаар жигдэрсэн 25 мянга гаруй хүн жагсаалд оролцсон байна. Түүнчлэн Бразилийн нийслэл хотод 40 мянган хүн ерөнхийлөгч Дильма Роусеффыг огцрохыг шаардан жагсчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна