Хүлгүүд ба Ирвэсүүд 105:104 (3:0)

2015 оны 3 сарын 26

Сагсан бөмбөгийн "Үндэсний супер лиг"-ийн плэй-оффт "SBL Хасын хүлгүүд" өрсөлдөгчөө 3:0-оор хожсоноор хагас шигшээд шалгарсан эхний багаар тодорлоо. “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102, 105:104 (3:0)
Сагсан бөмбөгийн "Үндэсний супер лиг"-ийн плэй-оффт "SBL Хасын хүлгүүд" өрсөлдөгчөө 3:0-оор хожсоноор хагас шигшээд шалгарсан эхний багаар тодорлоо.
Улирлыг тэргүүлсэн “SBL Хасын хүлгүүд”, наймдугаар байраар шалгарсан “Хан талстын ирвэсүүд" плэй-оффт өрсөлдөхөөр шалгараад байсан билээ. Цувралын эхний хоёр тоглолтод Хүлгүүд хожоод байсан бол өчигдөр гурав дахь тоглолт боллоо. Тоглолт 105:104 онооны харьцаагаар Хүлгүүдийн хожлоор өндөрлөж, цувралыг 3:0-оор тэргүүлэн хагас шигшээд шалгарав
“SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102, 105:104 (3:0) Мөн лхагва гаригийн орой “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” багуудын гурав дахь тоглолт болов. Хоёр багийн хожлын харьцаа 1:1 болоод байсан. Тэгвэл энэ тоглолтод 115:94 онооны харьцаагаар "Танан Гарьд" хожиж, цувралыг 2:1-ээр тэргүүлж эхлэв.
Плей-оффын явц: 1: “SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102, 105:104 (3:0) 2: “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” 97:103, 115:103, 94:115 (1:2) 3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац” 119:100, 103:95 (2-0) 4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд” 107:104, 91:98(1-1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна