Монгол-Лаос: 0-7

2015 оны 3 сарын 30

онголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өчигдөр Лаосын багтай тоглож, 0:7 онооны харьцаагаар хожигдлоо. Ингэснээр манай шигшээ хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдэж байна. Тэд маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийх бөгөөд хожиж чадвал хэсгийн III байрт бичигдэх юм. Энэ хэсгийг БНХАУ хоёр хожилтой тэргүүлж дараагийн тойрогт өрсөлдөх эрхээ авсан бол Лаос, Сингапурын баг хоёрдугаар байрын төлөө өрсөлдөнө.
-Залуучуудын шигшээ баг маргааш Сингапурын багтай тоглох бөгөөд хожиж чадвал хэсгийн гуравдугаар байрт бичигдэх юм-
-Залуучуудын шигшээ баг маргааш Сингапурын багтай тоглох бөгөөд хожиж чадвал хэсгийн гуравдугаар байрт бичигдэх юм-
Монголын залуучуудын шигшээ багийн ахлагчаар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Буман-Учрал, ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнасан, туслах дасгалжуулагчаар мөн клубын тоглогч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар спортын мастер Ш.Баянжаргал нар ажиллаж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүн: Хаалгач: Б.Мөнхболд (Сэлэнгэпресс), Т.Төрболд (Шинэ Монгол), Ж.Сайханжаргал (Дархан-Уул аймаг) Хамгаалагч: Г.Төгөлдөр, В.Тэмүүжин, П.Буянхишиг ("Эрчим"), Д.Мөнхдөл, Ц.Мөнгөншагай ("Хоромхон"), Э.Мөнх-Эрдэнэ (ФС Улаанбаатар), Б.Баянмөнх ("Хангарьд"). Хагас хамгаалагч: М.Төгөлдөр, Б.Төгсбилэг, Ж.Сүндорж, Т.Мөнхбаясах("Эрчим"), А.Улсболд, О.Оюунбаатар ("Хоромхон"), Э.Пүрэвдорж (Улаанбаатар их сургууль), О.Мөнхбат (ФС Улаанбаатар), Г.Гандэлгэр (Blanc Elf Wels). Довтлогч: С.Гал-Эрдэнэ, А.Цолмон ("Эрчим"), С.Ганхуяг (Хангарьд), М.Батхишиг (Улаанбаатар их сургууль).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна