Шилдэг сүмочдын хамтарсан бэлтгэл болжээ

2015 оны 5 сарын 1

Мэргэжлийн сүмогийн Хацү башё 05.10-24-ний хооронд Токио хотноо болох билээ. Тус тэмцээний өмнө шилдэг сүмочдын хамтарсан бэлтгэл болсон байна. Ёкозүна Хакүхо комүсүби Ичиножёо А.Ичинноровтой 9 удаа барилдаж, 8-д нь давсан бол Ичиножёо эхний барилдаанд аваргыг давсан ч дараа нь найм дараалан ялагдсан байна.
Хамтарсан бэлтгэлд ёкозүна Какурюү М.Ананд, озэки Гоэйдо нар ирсэн ч гэсэн гэмтлээ сэдрээхгүйн тулд барилдаагүй юм. Харин ёкозүна Хакухо М.Даваажаргал комүсүби Ичиножёо А.Ичинноровтой 9 удаа барилдаж, 8-д нь давжээ. Ичиножёо эхний барилдаанд аваргыг давсан ч дараа нь найм дараалан ялагдсан байна.
Комүсүби Ичиножёо А.Ичинноров Хакүхо аваргыг эхлээд давсан ч найм дараалан ялагдсан байна.
Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Кисэносатотой нэг удаа барилдахдаа давсан байна.
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржи озэки Котошогикүтай гурван удаа барилдаж, бүгдэд нь давсан бол озэки Кисэносатотой мөн гурван удаа барилдахдаа 2-т нь унажээ.
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржи озэки Котошогикүтай гурван удаа барилдаж, бүгдэд нь давсан бол озэки Кисэносатотой мөн гурван удаа барилдахдаа 2-т нь унажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна