Тамирчид Дубайд 36 цаг саатуулагджээ

2015 оны 5 сарын 9

Визний зөрчлийн асуудлаас болж хил дээр саатуулагдан, Катарт болох ААШТ-дээ оролцож чадаагүй Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин, дасгалжуулагч Б.Баяраа нар V.08-ны өдөр эх орондоо ирлээ. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар V.4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан юм. МЧБХ тамирчдыг хуурамч визтэй явуулжээ.
Визний зөрчлийн асуудлаас болж хил дээр саатуулагдан, Катарт болох ААШТ-дээ оролцож чадаагүй Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин, дасгалжуулагч Б.Баяраа нар өнөөдөр эх орондоо ирлээ.
Визний зөрчлийн асуудлаас болж хил дээр саатуулагдан, Катарт болох ААШТ-дээ оролцож чадаагүй Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин, дасгалжуулагч Б.Баяраа нар тавдугаар сарын 8-ны баасан гаригт эх орондоо ирлээ. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан юм.
Тамирчдын өгсөн мэдээллээр тэднийг "Хуурамч виз мэдүүлсэн" гэж буруутгасан бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тамирчдын визыг Монголын чөлөөт бөхийн холбоо хариуцан мэдүүлж, тавдугаар сарын 3-ны өглөө буюу тамирчдыг нисэх өдөр электрон визийг хэвлэж өгчээ. Гэтэл Дубайн хил дээр манай тамирчдын визийг шалгахад оронд нь өөр хүмүүсийн нэр гарч, эл зөрчлийн улмаас саатуулагдахад хүргэсэн байна.
Манай тамирчид Дубайн онгоцны буудлын хорих өрөөнд 36 цаг саатуулагджээ. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооноос ямар нэгэн анхаарал, дэмжлэг үзүүлээгүй, харин тэнд амьдардаг хоёр бүсгүй интернетээс мэдээлэл аваад, очиж тусалсан байна. Холбогдох журмын дагуу манай иргэдийг тээвэрлэсэн компаниар нь буцааж тээвэрлэх ёстой байсан тул тамирчдыг мягмар гаригийн шөнө Бээжин рүү явуулжээ. Улмаар тэд Бээжингийн онгоцны буудалд 5 цаг гаруй хугацаанд саатуулагдан, дараа нь Бээжин дэх Элчин сайдын яаманд хандсанаар тэнд нэг хоноод, өнөөдрийн нислэгээр буцаж ирлээ.
Дасгалжуулагч Б.Баяраа энэ талаар хэлэхдээ, -"Бид визний зөрчил ч биш бүр хуурамч визний асуудалд орооцолдсон. Тийм ч учраас Дубайд биднийг маш хатуу шалгаж, хатуу шаардлага тавьж, 36 цагийн хугацаанд саатууллаа. Холбогдох хүмүүс "Хуурамч визийг хэн бүрдүүлсэн", "Ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан хариуцаж мэдүүлсэн", "Ямар байгууллагаар дамжсан" гээд нарийн мэдээлэл биднээс шаардсан. Бидэнтэй энгийн бус байдлаар, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт харьцсан. Цэргийн хүмүүсээр хамгаалуулж хорьсон. Асуусан асуултад үнэн зөвөөр хариулахыг шаардаж, тодруулга авсан. Бид хэлэх ёстой зүйлүүдээ бүгдийг нь мэдүүлсэн. Миний хувьд визний зөрчил байгаагүй. Харин намайг эхлээд саатуулахдаа хуучин паспорт шаардсан. Хуучин паспортны хуулга авч явсан байсан тул түүнийг шалгаад, хил нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэвч би гурван тамирчнаа хүний нутагт орхиод, цаашаа явах боломж байгаагүй.
Биднийг өөрсдөөс шалтгаалахгүй асуудалд орж, маш ноцтой буюу хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдож байхад манай холбоог төлөөлж юм уу, бидний төлөө санаа тавьж нэг ч хүн, нэг ч албан тушаалтан холбоо барих арга хайгаагүйд, санаа зовоогүйд үнэхээр гомдолтой байна. Холбооны ерөнхийлөгч биднийг Бээжин рүү ниссэн гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан тэр хугацаанд нь бид Дубайд хоригдож л байсан. Бээжинд ч бас хоригдож, саатуулагдаж байгаад арай гэж Элчин сайдын яамны бараа харсан. Дубайд саатуулагдаж байхад манай холбооны удирдлагууд тэр үед Катарын Дохад оччихсон байсан. Тэр хоёрын хооронд нэг цагийн л нислэгтэй. Гурван тамирчныхаа араас нэг цаг нисээд ирж болох байсан. Гэтэл хэн ч тэгсэнгүй. Дубайд байх хугацаанд фэйсбүүк, твийтерт бичсэн гээд байгаа шиг Кувейтийн Элчин сайдын яамыг төлөөлж бидэнтэй хэн ч ирж уулзаагүй. Бид үнэхээр гомдолтой байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна