Азийн зүүн бүсийн АШТ: Монгол-Хонгконг 3:0

2015 оны 5 сарын 11

Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонг Конг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм. Эхний өдөр манай баг Хонгконгийг багийг 3:0-оор хожсон юм.
Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонг Конг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.
Тэмцээний эхний өдөр дөрвөн тоглолт болж, Япон, Тайвань, Монгол, БНСУ-ын багууд эхний хожлоо авлаа. Тодруулбал манай улсын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Хонг Конгийн багтай хийж, 3:0 онооны харьцаагаар хожлоо. Өнөөдөр 20.00 цагаас Монгол-БНХАУ-ын шийдвэрлэх тоглолт болох юм. Энэхүү тоглолтод манай баг хожиж чадвал хагас шигшээд өрсөлдөх боломж нээгдэнэ.
Ням гаригт болсон тоглолтын дүнг танилцуулья: Япон vs БНАСАУ 3:0 Макао vs Тайвань 0:3 Монгол vs Хонгконг 3:0 (27:25, 25:21, 25:16) БНХАУ vs БНСУ 0:3
Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр болох тоглолтын хуваарийг танилцуулж байна. V.11 (Даваа гариг) 14.00 ХонгКонг vs БНСУ 16.00 Тайвань vs БНАСАУ 18.00 Япон vs Макао 20.00 Монгол vs БНХАУ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна