Азийн зүүн бүсийн АШТ-ий нээлтийн агшин

2015 оны 5 сарын 11

Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн АШТ V.10-ны өдөр УБ хотноо Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Азийн зүүн бүсэд 8 үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонг Конг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болсон бөгөөд Япон, Тайвань, Монгол, БНСУ-ын багууд хожил байгуулсан. Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас "А" хэсгийн БНСУ-Хонгконгийн тоглолтоор эхэлнэ. Харин энэ хэсэгт багтсан манай волейболчид 20.00 цагаас БНХАУ-ын багтай тоглох юм. Хэрвээ манай шигшээ баг хожиж чадвал хагас шигшээд өрсөлдөх юм. Учир нь өчигдөр залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн урд хөршийн баг БНСУ-т 0:3-аар хожигдсон билээ. Одоогоор "А" хэсгийг БНСУ, Монгол, "В" хэсгийг Япон, Тайвань улс нэг хожилтой тэргүүлж байна.
Ням гаригт болсон тоглолтын дүн: Япон vs БНАСАУ 3:0 Макао vs Тайвань 0:3 Монгол vs Хонгконг 3:0 (27:25, 25:21, 25:16) БНХАУ vs БНСУ 0:3 Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр болох тоглолтын хуваарийг танилцуулж байна. V.11 (Даваа гариг) 14.00 ХонгКонг vs БНСУ 16.00 Тайвань vs БНАСАУ 18.00 Япон vs Макао 20.00 Монгол vs БНХАУ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна