Т.Гүррагчаа Гималайн 8000 метрт гарчээ

2015 оны 5 сарын 21

Уулын спортын ОУХМ МУГТ, Т.Гүррагчаа Гималайн оргилд гарах авиралтаа IV.10-нд эхлүүлсэн юм. Түүний хувьд өдгөө 74 настай ч Гималайн оргилд Монголынхоо далбааг мандуулахаар зориг шулуудан Австрийн 3, Энэтхэгийн 2 тамирчин, 6 хөтөч, нэг хянагч удирдагчийн хамт баг болон авиралтаа эхлүүлсэн. Улмаар V.1-нд далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт гараад байжээ. Гималайн оргилд гарахад 850 метр л үлдээд байсан ч газар хөдлөлтийн улмаас бүх уулчдын авиралтыг зогсоосон. Тэрбээр Гималайн оргилд хүрч чадаагүй ч гэлээ томоохон амжилттайгаар хэвлэлийнхэнтэй уулзсан юм. Түүнийг 8000 метрийн оргилд гарах үед Балба улсад газар хөдөлснөөс олон хүний амь нас сүйдэж, гамшиг болсон юм. Тиймээс арга буюу авиралтаа зогсоохоор болсон байна. Ер нь олон улсын зэрэглэлтэй 13 оргил байдаг. Гималай бол түүний нэг билээ. Энэ ч утгаараа 8000 метрээс дээш өндөртэй эдгээр 13 оргилыг үхлийн бүс хэмээн тодорхойлох нь ч бий. Гэвч 74 настай хүн 8000 метрийн өндөрт авираад амжилттай бууна гэдэг бахархам амжилт болохыг уулчдын зүгээс онцолж байсан юм. Т.Гүррагчаа гуайн энэ удаагийн авиралт нь Монгол хүний хүч чадал, Монголын уулчдын чансааг олон улсад харуулсан бахдам явдал болсон гэдгийг ч уулчид онцолж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна